EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Монгол Улсад үйлдвэрлэсэн Цутгамал төмөр хуяг нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS1427185883
Нээх огноо: 2019-03-22 00:00
Хаах огноо: 2019-04-26 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа:

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Монгол Улсад үйлдвэрлэсэн Цутгамал төмөр хуяг нийлүүлэх” ханган нийлүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Ханган нийлүүлэгч нь Оюу толгой уурхайд байгаа ашиглагдсан тусгай зориулалтын ган болон өндөр хромт ширмэн эд анги, сэлбэг хэрэгслийг дотоодод дахин боловсруулж Оюу толгойн уурхай болон Баяжуулах үйлдвэрт шаардлагатай дараах төрлийн сэлбэг хэрэгслийг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Д 11.5м ХӨН тээрмийн хуяг (ОТ –д ийм төрлийн 2 тээрэм ажиллаж байгаа)
  • Д 7.3м БӨМБӨЛӨГТ тээрмийн хуяг (ОТ –д ийм төрлийн 4 тээрэм ажиллаж байгаа)
  • VTM1500 Босоо тээрмийн хуяг (ОТ –д ийм төрлийн 6 тээрэм ажиллаж байгаа)
  • Баяжуулах үйлдвэрт ажилладаг төрөл бүрийн тэжээгүүр болон туузан дамжуулагуудын урсгуурын хуягнууд
  • 60” x 113” загварын анхдагч бутлуурын хуяг (ОТ –д ийм төрлийн 1 бутлуур ажиллаж байгаа)
  • MP1000 загварын конусан бутлуурын хуяг (ОТ –д ийм төрлийн 3 бутлуур ажиллаж байгаа)

Оюу толгой уурхай жилд 3500 тонн орчим цутгамал сэлбэг хэрэгсэл хэрэглэдэг бөгөөд үүнийг 80 гаруй хувийг тээрмийн хуяг эзэлдэг болно.

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол нэмэлт материал хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Шаардлагатай сэлбэг хэрэгслийг чанарын шаардлагад нийцүүлэн Монгол Улсад үйлдвэрлэх өөрийн эсвэл хамтрагчийн чадамж, технологи болон тоног төхөөрөмж, хүн хүчний чадлын талаар мэдээлэл ирүүлэх
  • Олон улсад танигдсан, энэ талаар туршлагатай гаднын компанитай хамтардаг бол ямар хэлбэрээр хамтардаг талаар мэдээлэл ирүүлэх (түншлэл, хамтарсан компани гэх мэт)
  • Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн туршлагатай бол холбогдох мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Холбогдох лиценз болон тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Доорхи агуулга бүхий хамгийн ихдээ 3 хуудсанд багтсан бизнес төлөвлөгөө:
    • Төслийн хэрэгжүүлэх тооцоолсан хугацаа,
    • Төслийн санхүүжилтийн эх үүсвэр, тооцоолсон хэмжээ,
    • Санал болгож буй түүхий эд материалын ханган нийлүүлэлтийн сүлжээ,
    • Үйлдвэрлэл явуулах байрны байршил болон хэмжээ,
    • Бүтээгдэхүүн борлуулалтын төлөвлөгөө,
    • Нэгжийн үнэ, ойролцоогоор (1 кг)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 4-р сарын 26-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Холбогдох мэдээллийн уулзалтыг 2019 оны 4-р сарын 12-ны өдөр зохион байгуулна. Бид сонирхсон аж ахуйн нэгж хувь хүмүүсийг ирж оролцохыг урьж байна. Мэдээллийн уулзалтад suppliersessions@ot.mn цахим хаягаар холбогдож бүртгүүлнэ үү.

  • Уулзалтын талаархи дэлгэрэнгүй мэдээлэлийг зөвхөн бүртгэл хийгдсэн хүмүүс рүү suppliersessions@ot.mn цахим хаягаар илгээнэ.
  • Нэг компани дээр хамгийн ихдээ 2 хүнийг уулзалтад бүртгэнэ.

Хаана

Хэзээ

Мэдээлэлийн уузалтад бүртгэж дуусах хугацаа

Бүтгэл хийх цахим хаяг

Улаанбаатар хот, Моннис Цамхаг, Оюу Толгой ХХК-н Оффис

4 дүгээр сарын 12

4 дүгээр сарын 8

suppliersessions@ot.mn

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР

.