Худалдан авалт

Монгол Улсад үйлдвэрлэсэн цутгамал эд анги, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тухай

"Оюу толгой" ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг "Монгол Улсад үйлдвэрлэсэн Цутгамал эд анги, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх" Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Ханган нийлүүлэгч нь Оюу Толгой уурхайд байгаа ашиглагдсан тусгай зориулалтын ган болон өндөр хромт ширэмэн эд анги, сэлбэг хэрэгслийг дотоодод дахин боловсруулж Оюу Толгойн Уурхай болон Баяжуулах үйлдвэрт шаардлагатай дараах төрлийн сэлбэг хэрэгслийг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй: Үүнд:

    • Баяжуулах үйлдвэрт ажилладаг төрөл бүрийн урсгуурын хуягнууд
    • Туузан дамжуулагуудын урсгуурын хуягнууд
    • Зарим төрлийн бутлуурын хуяг
    • Хүнд машин механизмын газартай харьцах эд анги
    • Зарим төрлийн шахуургын сэлбэг хэрэгсэл
    • Тээрмийн бөмбөлөг
    • Төрөл бүрийн зориулалтаар хэрэглэгдэх эрэг, боолт

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Батлагаажсан Санхүүгийн тайлан сүүлийн 1 жилийн (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар

- Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Шаардлагатай сэлбэг хэрэгсэлийг чанарын шаардлагад нийцүүлэн Монгол улсад үйлдвэрлэх өөрийн чадамж, технологи болон тоног төхөөрөмж, хүн хүчний чадлын талаар мэдээлэл ирүүлэх
  • Нийтэд танигдсан, энэ талаар туршлагатай гаднын компанитай хамтардаг бол ямар хэлбэрээр хамтардаг талаар мэдээлэл ирүүлэх (түншлэл, хамтарсан компани гэх мэт)
  • Ижил төстэй ажил хийж гүйцтэгэсэн өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  • Холбогдох лиценз болон тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Brief Business Proposal with maximum of 3 pages – should include the following context:
    • Project timeframe estimate,
    • Project funding source, estimated amount,
    • Proposed raw material supply chain,
    • Manufacturing facility location and estimated capacity,
    • Sales plan,
    • Indicative pricing,

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Холбогдох мэдээллийн уулзалтыг доорхи хуваарийн дагуу зохион байгуулна. Бид сонирхсон аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг ирж оролцохыг урьж байна. Мэдээллийн уулзалтанд SupplierSessions@ot.mn цахим хаягаар холбогдож бүртгүүлнэ үү.

  • Уулзалтын хөтөлбөрийг зөвхөн бүртгэл хийгдсэн хүмүүс рүү SupplierSessions@ot.mn цахим хаягаар илгээнэ.
  • Нэг компани дээр хамгийн ихдээ 2 хүнийг уулзалтад бүртгэнэ

Хаана

Хэзээ

Мэдээлэлийн уузалтад бүртгэж дуусах хугацаа

Бүтгэл хийх цахим хаяг

Улаанбаатар хот, Моннис Цамхаг, Оюу Толгой ХХК-н Оффис

8 дугаар сарын 20

SupplierSessions@ot.mn

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” -ийн WS1427185883 - “Монгол Улсад үйлдвэрлэсэн Цутгамал эд анги, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх” бүхий гарчигтайгаар 2018 оны 08 -р сарын 31 - ний17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР