Ажил мэргэжил

МТ-ийн дүрэм журмын хэрэгжилт, хяналтын Ерөнхий зөвлөх

Нээлтийн огноо: 2018-06-05
Хаалтын огноо: 2018-06-18 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой ХХК – Мэдээллийн технологийн хэлтэст Улаанбаатар хот болон ОТ уурхайн талбайд 50/50 хуваариар ажиллах МТ-ийн дүрэм журмын хэрэгжилт, хяналтын Ерөнхий зөвлөхийн ажлын байранд нэг (1) ажилтан шалгаруулж авна.

Энэ нь Мэдээллийн технологийн ахлах удирдлагын багийн нэг хэсэг болон ажиллах сайхан боломж бөгөөд Цахим аюулгүй байдлын удирдлагад дээд зэргээр анхаарахын зэрэгцээ Оюу толгойн МТ-ийн дүрэм журмын хэрэгжилт, хяналтын орчныг хариуцаж, зохицуулах үүрэгтэй. Энэ ажлыг гүйцэтгэхдээ Оюу толгойн Далд уурхайн өргөтгөлийн төслийн хүрээнд тэргүүний технологийг хэрэгжүүлж буй олон салбарын технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн бүрдсэн дотоодын болон олон улсын багуудын нэг хэсэг болон ажиллана.

Үйл ажиллагааны үр ашиг, хяналт хоорондын тэнцвэртэй байдлыг хангахын тулд нухацтай манлайллыг практикт хэрэглэх боломжтой хослуулах зайлшгүй шаардлагатай. Ерөнхий зөвлөх нь эрсдэлийг зохих ёсоор үнэлэх, хяналтыг зорилгод нь нийцүүлэхийн тулд нарийн төвөгтэй асуудлуудад тодорхой, тохиромжтой тайлбар өгөх үүрэгтэй.

Үүрэг даалгавар:

  • Уг албан тушаалтан нь Оюу толгойн хэмжээний мэдээлэл, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Үүнд жижиг хэмжээний болон ноцтой тасалдлын үед сервер, мэдээллийн сан, үйлдлийн системийг дахин байгуулах гамшгийн нөхөн сэргээх үйл явц, бизнесийн тасралтгүй ажиллагааны журмыг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа багтана.
  • Уг албан тушаалтан нь бизнесийн үйл явц, програм, дэд бүтэцтэй холбоотой стандарт өөрчлөлт, онцгой байдлын үеийн засвар үйлчилгээ зэрэг бүх өөрчлөлтийг хяналттайгаар удирдан зохицуулах, мөн эрсдэлийн менежментийн зохих үнэлгээг хэрэглэнэ. Үүнд өөрчлөлтийн стандарт ба журам, нөлөөллийн үнэлгээ, тэргүүлэх чиглэл ба зөвшөөрөл, яаралтай өөрчлөлт, хяналт, тайлагнал, хаалт, баримтжуулалт зэрэг багтана.
  • Дараах зүйлсийг оруулаад (эдгээрээр хязгаарлагдахгүй) аюулгүй байдлын бодлогыг дагаж мөрдүүлэх зориулалттай тогтмол гэрчилгээжүүлэлтийн үйл явцыг бий болгож, удирдах:
    • Ажлаасаа гарсан бүх ажилчдын хэрэглэгчийн бүртгэлийг идэвхгүй болгосныг нягтлах
    • Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг зөвшөөрсөн, тохиромжтой, шинэчлэгдсэн гэдгийг баталгаажуулах
    • Аюулгүй байдлын бүх бодлого, стандартыг тогтмол хянаж, шинэчилж, мэдээлснийг баталгаажуулах
  • Сайжруулах шаардлагатай байж болзошгүй салбаруудыг тодорхойлж, засаж залруулах арга хэмжээнүүдийг эрэмбэлэхийн тулд аюулгүй байдал / МТ-ийн эрсдэлийн үнэлгээ, бизнесийн нөлөөллийн шинжилгээ болон бусад үнэлгээг хийх.
  • Оюу толгойн ажилчид, гэрээт гүйцэтгэгчид, бусад хүмүүст тэргүүн туршлага, хүлээлтийн боловсрол олгоход чиглэсэн олон талт аюулгүй байдлын мэдлэг олгох сургалтыг бий болгох, дэмжих, хийх
  • Аюулгүй байдалтай холбоотой үйл явдал, мэдээллийн менежментийн (SEIM) хэрэгслүүдийн үүсгэсэн мэдээллийг хянаж, хортой эсвэл сэжигтэй үйл явдал, шинж тэмдгийг илрүүлэх
  • Ослын хариу арга хэмжээний үйл явц, баримтжуулалтад зааварчилгаа өгөх, оролцох
  • Засаж залруулах арга хэмжээнүүд болон бусад арга хэмжээнүүдийг хяналт тавих, мөшгих зэргээр дотоод болон хөндлөнгийн аудитын үйл ажиллагаанд харилцах гол хүн нь байж, зохицуулах.
  • Компанийн үйл ажиллагааны чухал нэгжүүдэд эмзэг салбаруудыг тодорхойлохын тулд эрсдэлийн үнэлгээ, бизнесийн нөлөөллийн шинжилгээ хийх.
  • Байгалийн гамшиг, техникийн гэмтэл, цахилгааны тасалдал, хүний хөндлөнгийн оролцоо зэрэг гамшгийн нөхөн сэргээлтийн журмыг боловсруулах, бий болгох.
  • Оюу толгой Бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах хөтөлбөрийн хүрээнд салбарын стандарт тэргүүн туршлагуудад тулгуурласан гамшгийн нөхөн сэргээлтийн удирдлага, бизнесийн тасралтгүй ажиллагааны бодлого, журам, холбогдох төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хадгалах, хэрэгжилтэд хяналт тавих.

Тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи эсвэл холбогдох салбарын Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Дээд боловсрол эзэмшсэний дараа тухайн чиглэлээр 5-10 жил ажилласан ажлын туршлагатай байх.
  • Дараах сертификатуудын аль нэг эсвэл хэд хэдийг эзэмшдэг бол давуу тал болно:
    • CISSP (ба/эсвэл бусад ISC2 сертификат)
    • CISM, CISA, CRISC (ба/эсвэл бусад ISACA сертификат)
    • PMP эсвэл төслийн удирдлагын бусад сертификат
    • Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн бусад сертификат эсвэл магадлан итгэмжлэл
    • OWASP, COBIT, ISO, ITIL, NIST болон бусад гэх мэт МТ, аюулгүй байдлын хяналтынтогтолцооны мэдлэг, туршлагатай байх
  • Баг хамт олныг манлайлах, удирдах туршлагатай
  • Ачаалал ихтэй, хурдан даамжрах үйл явдлын үед ажлын ачааллаа удирдаж зохицуулах ур чадвартай, түргэн өөрчлөгдөмтгий орчинд зохицон ажиллаж байсан туршлагатай байх
  • Шахаж шаардуулалгүйгээр аливаа ажлыг шуурхай гүйцэтгэх чадвартай
  • Цахим аюулгүй байдлын талын (илрүүлэх, тусгаарлах, устгах, сэргээх) техникийн мэдлэг, туршлага сайтай
  • МТ-ийн үйлчилгээний чанар, нийцлийг хангах чанарын баталгаажуулалтын удирдамж боловсруулах
  • Чанарын болон нийцлийн статистикийг сайжруулахын тулд сүүлийн үеийн арга хэрэгсэл, технологийг тодорхойлох
  • Бизнесийн хэрэгцээ, үйлчилгээний түвшин, системийн бэлэн байдлын шаардлага, технологийн бусад параметрүүдийг тусгасан, аюулгүй байдлын зохих төлөвийг хангасан МТ-ийн цогц сүлжээний дэд бүтцийг бий болгохын тулд техникийн багуудтай хамтран ажиллах
  • Аюул заналыг цаг алдалгүй илрүүлэх, шийдвэрлэхийн тулд технологийн багуудтай хамтран ажиллах
  • Монгол болон англи хэлний ур чадвар сайтай байх (ярианы болон бичгийн)

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.