Ажил мэргэжил

Мэдээллийн технологийн сүлжээний супервайзор (1)

Нээлтийн огноо: 2017-06-30
Хаалтын огноо: 2017-07-17 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Мэдээллийн технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Мэдээллийн технологийн сүлжээний супервайзор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь бизнесийн зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтыг биелүүлэхийн тулд компанийн бодлого, журмын дагуу нэгжийн үйл ажиллагааг төлөвлөх, удирдах зохион байгуулах, хэрэгжилт, гүйцэтгэлийг хянахад оршино. Тус ажлын байр нь Мэдээллийн технологийн хэлтсийн IP сүлжээний багийг ахалж ажиллах ба уурхайн бизнесийн үйл ажиллагааг явуулахад мэдээллийн технологийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй оролцоно.

Үүрэг даалгавар

  • IP сүлжээний багийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, аюулгүй ажиллагааг тэргүүнд тавих;
  • Оюу толгой уурхай дахь мэдээллийн технологийн сүлжээний дэд бүтцийн хэвийн ажиллагааг хариуцаж ажиллах;
  • Багийн үйл ажиллагааны цар хүрээнд дараах үйл ажиллагаа орно. Үүнд:
    • IP сүлжээ – Интернэт, LAN, WAN, IP Telephony
    • Аюулгүй байдал – Firewall, AAA, ACS
    • Утасгүй сүлжээ – Утасгүй сүлжээний линк (P2P, PmP), WIFI, RFID
  • Мөн Харилцаа, холбооны супервайзорын эзгүйд дараах үйл ажиллагааг хариуцна. Үүнд:
    • ICT дэд бүтэц – Шилэн/зэс кабель, пассив сүлжээний техник хангамж, UPS
    • CCTV болон Хандалт хяналтын систем
    • Дижитал радио холбоо
  • Багийн гишүүдэд тухайн даалгавар, төсөл гүйцэтгэхэд нь заавар зөвлөгөө, чиглэл өгөх;
  • Томоохон асуудалд шийдэл олоход ахлах мэргэжилтэн болон багийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх;
  • Асуудал шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх ба хэрэгжилтийг хангах;
  • Дотоод оролцогч талуудтай үр дүнтэй харилцаа, холбоотой байх (Ил уурхай, Баяжуулалт, Гүний уурхайн багууд гэх мэт);
  • Сайжруулалтыг байнга хийж байхын тулд одоо байгаа төсөл, санаачилгуудыг тогтмол удирдан хэрэгжүүлдэг байх;
  • Бусад багийн хэрэгжүүлж буй шинэ төсөл, санаачилгуудад мэргэжлийн болон хүн хүчний туслалцаа үзүүлэх;
  • Үйл ажиллагааны систем, үйлчилгээг амжилттай явуулах талаар шийдэл гаргах бусад багуудтай хамтран ажиллах;
  • Үйл ажиллагааны систем, үйлчилгээг амжилттай явуулах талаар шаардлагын дагуу борлуулагчид болон мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч дотоодын аж ахуйн нэгжүүд, дэмжлэг үзүүлэх бусад багуудтай хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологи эсвэл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Техникийн мэргэжилтнүүд бүхий томоохон багийг удирдаж байсан 3 хүртэлх жилийн туршлагатай;
  • Мэдээллийн технологи, тэр дундаа сүлжээний талаар мэргэжлийн өндөр мэдлэг, туршлагатай;
  • Монгол, англи хэлээр аман болон бичгийн түвшинд чөлөөтэй харилцах чадвартай;
  • Асуудал шийдвэрлэх ур чадвараа батлан харуулсан;
  • Дүн шинжилгээ хийх ур чадвартай;
  • Өндөр ачаалалтай орчинд ул суурьтай шийдвэр гаргах чадвартай;
  • Харилцааны болон хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж харилцах өндөр чадвартай;
  • Бие даан ажиллах арга барил, сахилга баттай;
  • Энэ чиглэлээр төгсөлтийн дараах сургалтуудад хамрагдаж гэрчилгээ эзэмшсэн бол давуу талтай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.