Ажил мэргэжил

Мэдээлэл боловсруулалт, дүн шинжилгээний зөвлөх

Нээлтийн огноо: 2016-05-19
Хаалтын огноо: 2016-05-31
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүний уурхайн төсөл- Уурхайн геотехникийн засвар, үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Мэдээлэл боловсруулалт, дүн шинжилгээний зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Мэдээлэл боловсруулалт, дүн шинжилгээний ахлах инженерт уурхайд суулгасан тулгуур бэхэлгээтэй холбоотой чанарын хяналт, шалгалт хийх, уурхайн өргөтгөлийн ажлын гүйцэтгэлийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлнэ. Рио Тинтогийн тэргүүн туршлагыг сургалтаар дамжуулан нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд чиглэж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Материалын тест, бэхэлгээний бат бөх, нүхний хэмжээс, нягтралын чанар, тулгуур бэхэлгээний материалын хадгалалтад хяналт тавих, чанарын шалгалт хийхэд дэмжлэг үзүүлэх, суурилуулалтын чанарын мэдээллийг бүртгэх
  • Гүний уурхайн геотехникийн зураглалын мэдээллийг цуглуулах, боловсруулах, гүний уурхайн өргөтгөлийн тулгуур бэхэлгээний суурилуулалтын чанарын мэдээллийг цуглуулахад дэмжлэг үзүүлэх, тэдгээр мэдээллийг сканнердаж архивлах.
  • Геотехникийн мэдээллийг Рио Тинтод ашиглагддаг CaveCAD QA/QC-д системд үнэн зөв, бүрэн оруулж байгаа эсэхийг шалгах
  • Геотехникийн хяналтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, уурхайн өргөтгөл, тулгуур бэхэлгээний ажлын гүйцэтгэлийн мэдээлэлд харьцуулалт хийхэд дэмжлэг үзүүлэх
  • Өдөр тутмын бусад ажлын даалгаврыг гүйцэтгэж Рио Тинтогийн үйл ажиллагааны хөтөлбөр, ажлын аргачлал, баг хамт олонтой танилцаж, туршлага хуримтлуулах
  • Ашиглалтын бүх үйл ажиллагаанд оролцож орон нутаг, геотехникийн инженерчлэлийн чиглэлээр орон нутаг, улсын хэмжээний мэргэжлийн инженерчлэлийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдөх

Тавигдах шаардлага

  • Геотехникийн инжерчлэл болон холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх
  • Дараах чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байхыг үндсэн шаардлага болгоно:
    • Геотехникийн инженерчлэл
    • Иргэний барилга байгууламжийн инженерчлэл (чулуулгийн механик, геотехникийн инженерчлэл, геомеханикийн чиглэлээр түлхүү мэдлэг эзэмшсэн)
    • Геологийн инженерчлэл (геотехникийн инженерчлэл, чулуулгийн механик, геомеханикийн чиглэлээр түлхүү мэдлэг эзэмшсэн).
    • Уул уурхайн инженерчлэл (геотехникийн инженерчлэл, чулуулгийн механик, геомеханикийн чиглэлээр түлхүү мэдлэг эзэмшсэн)Хууль эрхзүй, бизнес, санхүү, байгаль орчин, инженеринг, уул уурхай зэрэг төрөл бүрийн салбар, мэргэжлийн өргөн мэдлэгтэй байх;
  • Mэдээлэл дүн шинжилгээний туршлагатай бол давуу тал болно
  • Мэдээлэл боловсруулах, мэдээллийн баазыг ажиллуулах, хүснэгтэн мэдээлэл гаргах чадвартай бол давуу тал болно.
  • CaveCAD –ын сургалтанд хамрагдсан, уг систем дээр ажиллах чадвартай бол сайн
  • Ажлын гүйцэтгэлд төвлөрч ажиллан, санаачлагатай байх.
  • Шинэ мэдлэг олж авах хүсэл эрмэлзэлтэй байх.
  • Нарийн төвөгтэй мэдээллийг ойлгож, ашиглах чадвартай мөн ажлын ачаалал даах, ажлыг төлөвлөлтийн дагуу гүйцэтгэх чадвартай байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.