Ажил мэргэжил

Мэдээлэл технологийн үйл ажиллагааны инженер /2/

Нээлтийн огноо: 2019-05-14
Хаалтын огноо: 2019-05-28 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Мэдээлэл технологи – Мэдээлэл технологийн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Мэдээлэл технологийн үйл ажиллагааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Ажил үүргийн хуваарь

  • МТ-ийн хэрэглэгчийн үйлчилгээний багийн хэрэглэгчдэд чиглэсэн үйлчилгээг мэргэжлийн түвшинд, тогтмол үзүүлэх байдлаар явуулахад өөрийн оролцоог хангаж ажиллах
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар сайн ойлголт, мэдлэгтэй байж, үйлчилгээний доголдлын улмаас бизнест учрах сөрөг нөлөөг аль болох бага байлгах
  • Ажил үүргээ үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах орчин үеийн технологи, хэрэгсэлийн талаарх мэдлэг, чадвараа байнга дээшлүүлдэг байх
  • Хэрэглэгчдэд шаардлагатай үед нь салбарын нарийн мэргэжилтний хувиар зөвөлгөө, туслалцаа үзүүлэх
  • Ажиглалт болон сурсан зүйл дээрээ үндэслэн дотоод ажлын үйл явц болон үйлчилгээний чанарыг дээшлүүлэх санал санаачлага гаргаж, хэрэгжүүлэх
  • PSP (Premium Support Program)-ийн хэрэглэгчийн дуудлагад оролцоно.
  • Үүрэг болгосон эсвэл хэрэглэгчийн утсаар шууд холбогдон гаргасан техникийн тусламж, хүсэлт, мэдээлэл авах хүсэлтийг холбогдох дүрэм журмын дагуу, боломжит нөөцөөс хамаараад биечлэн, утсаар, эсвэл зайнаас гэх зэрэг аль тохирох арга замаар шийдвэрлэхэд оролцоно. Хэрэглэгчээс тухай бүр санал сэтгэгдлийг нь авч, үзүүлсэн үйлчилгээний талаар тааруу хариулт өгсөн тохиолдолд хэрэглэгчтэй эргэж холбогдон мэдээлэл өгч, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
  • Outlook, компьютер, хэвлэх машин, YSoftтерминал, эцсийн хэрэглэгчийн техник хангамжийн тохиргоо зэрэг хэрэглэгчийн нэвтрэх эрхтэй холбоотой туслалцаа үзүүлэх, суурилуулах, засварлахболон тохиргоо хийх
  • Ажлаа хийх явцад бусад багаас эсвэл ханган нийлүүлэгчээс манай багт тусламж хэрэгтэй болсон тухай бүрт нь ахлах ажилтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
  • МТ хэрэглэгчийн үйлчилгээний багийн хариуцдаг эд хөрөнгийн бүртгэлийг хариуцах ба тэдгээрийг хэрэглэгчид өгөх, шилжүүлэх, буцаан авах хөдөлгөөний бүртгэлийг MESD хөрөнгийн бүртгэлд тухай бүрт бүртгэх
  • Байнга хэрэглэдэг сэлбэг, нэмэлт хэрэгслүүд болон яаралтай үед ашиглах сэлбэг зэрэг МТ хэрэглэгчийн үйлчилгээний багийн нөөцийг тогтсон журмын дагуу шалгаж, байнга бэлэн байлгах
  • Нийт хэрэглэгчдийг хамарсан үйлчилгээний доголдол/гэмтэл гарсан тухай бүрт нь MESD дээр Problem үүсгэн хөтөлж зохих журмын дагуу гэмтэл/доголдлын үндсэн шалтгааныг тодруулж, засахад шаардлагатай арга хэмжээг тодорхойлж засаж залруулах
  • Хэрэглэгчээс шууд ирсэн хүсэлтийг нөхөн бүртгэж, түүний явц, хэрхэн шийдсэн талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь хэрэглэгчид мэдээлэх
  • МТ хэрэглэгчийн үйлчилгээний багийн жилийн төлөвлөгөөний дагуу төлөвлөгдсөн ажил болон хамрагдсан бусад төсөлд багаасаа оролцох
  • PCL, QRG library болон бусад мэдлэг хуваалцах нөөцүүдийг тогтмол шинэчлэн хэрэглээнд бэлэн байлгах
  • Давтамжтайгаар хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэгүүдийг хуваарийн дагуу, чанартай хийх
  • Техник хангамжтай холбоотой засварын ажлыг гүйцэтгэхдээ болон шаарлагатай үед IS&T болон бусад гадны үйлчилгээ үзүүлэх компанитай хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • МТ эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • 2 жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Монгол, Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай
  • Хэрэглэгчийн үйлчилгээний туршлагатай байх
  • Компьютер бэлдэх ба тохируулах, мэдээллийг анализ хийх болон асуудлын шалтгааныг олж засах чадвартай байх
  • Харилцааны ур чадвар сайтай байх
  • Байгууллагын соёлд нийцэн зохион байгуулалттай, бүтээлч, санаачлагатай, хамтран ажиллах чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.