Боловсрол, сургалт

Мэргэжлийн боловсрол, сургалтын төслүүд

“Оюу толгой” компани Мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд Монголын ажиллах хүчний ирээдүйд хөрөнгө оруулж байна. Хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагууд болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран хичээл, сургалтын хөтөлбөр боловсруулж байна.

1. “Оюу толгой” компанийн гэрээт сургалт
“Оюу толгой” компани мэргэжилтэй ажилтнаа дараахь хоёр замаар шийдвэрлэж байна. Үүнд:

  • Шаардлагатай байгаа ажиллах хүчин бэлтгэх богино хугацааны бодлого
  • Монголын мэргэжлийн сургалтын тогтолцооны тогтвортой байдлыг хангахын тулд энэ салбарын чадавхийг хөгжүүлж, үйл ажиллагааг нь дэмжих урт хугацааны бодлого.

“Оюу толгой” компани 2010 оноос мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 228 монгол залуу “Оюу толгой” компанийн гэрээт суралцагч болж, Оюу толгой уурхай дахь Мэргэжлийн сургалтын төвд суралцаж, Холмегслен ТАФЕ (Holmesglen TAFE) –гэрчилгээ авах юм. Гэрээт сургалтын хөтөлбөрөөр “Оюу толгой” компанид ажиллах мэргэжилтэй, ур чадвартай ажилтныг бэлтгэх зорилготой юм. Хөтөлбөрийн үр дүнд суралцагчид чадамжийн стандарт эзэмшиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн ур чадварыг биечлэн гүйцэтгэх боломжтой болно.

2. Багш нарыг мэргэшүүлэх сургалт
“Оюу толгой” компани мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарыг сургаж байна. Энэ хөтөлбөр нь МСҮТ-ийн багш нарыг Австралийн Сургалт болон үнэлгээний гэрчилгээ IV сургалтад хамруулж, чадамжид суурилсан сургалтын заах арга зүйн хүрээнд чадваржуулах зорилготой юм. Ингэснээр багш нар чадамжид суурилсан сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулах, сургалтыг хүргэх, үнэлэх хүрээнд олон улсын жишигт хүрсэн мэргэшил эзэмших боломжтой. Энэ төслийг Австралийн ИТАС групп хэрэгжүүлж байгаа бөгөөд тус групп нь байгууллагдсан цагаасаа (1994 он) хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийг Австрали болон бусад улсад зохион байгуулжбайна.

Хөтөлбөр хэрэгжүүлсэн гурван жилийн хугацаанд МСҮТ-ийн 60 удирдах ажилтан Сургалтын загвар болон хөгжил дипломын мэргэшилд хамрагдаж, 210 багш гэрчилгээ IV мэргэшлийг эзэмшсэн байна. Эдгээр сургагч багш нар 2013-2014 оны хичээлийн жилд сургууль дээрээ түгээн дэлгэрүүлэх сургалтыг бусад багш нартаа хүргэж, одоогийн байдлаар орон даяар 820 багш гэрчилгээ авах болзлоо хангаад байна. Хөтөлбөрийн нэг хэсэг болох туршлага судлах аялалд 90 багш, 30 удирдах албан тушаалтан, яамны мэргэжилтнүүд оролцож, Австралийн мэргэжлийн сургуулиудаар зочлон, туршлага судалжээ.