Ажил мэргэжил

Найдвартай ажиллагааны инженер

Нээлтийн огноо: 2017-01-02
Хаалтын огноо: 2017-01-11
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүнийн уурхайн төсөл – Завсар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Найдвартай ажиллагааны инженер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулах, нефтийн бүтээгдэхүүний боловсруулалтыг удирдах, алдаа дутагдалд дүн шинжилгээ хийх, Гүйцэтгэлийн үндсэн үнэлгээг тайлагнахад засварын багт инженер техникийн туслалцаа, үйлчилгээ үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Үйлдвэрлэлийн алдагдалд шинжилгээ хийж тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулах ажил, зөвлөмжийг хэрэгжүүлэх
  • Найдвартай ажиллагааны зөвшөөрөгдсөн арга хэрэгслийг ашиглан найдвартай ажиллагааны судалгаа хийж гүйцэтгэх
  • PMO болон RCM аргачлалыг ашиглан тоног төхөөрөмжийн сайжруулалтыг хийх
  • Доголдол/алдаа илрүүлэх төслүүдийг хэрэгжүүлж хэрэгжилтийг хянах
  • Урьдчилан сэргийлэх болон мэргэжлийн засвар үйлчилгээний хөтөлбөрүүдийг сайжруулахад чиглэсэн элэгдлийн хяналт болон нефтийн бүтээгдэхүүний зохицуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх
  • Сайжруулалтын төслүүдээс гарсан зардлын үр өгөөжийг судлах, үнэлэх, эрэмбэлэх
  • Өөрчлөлтийн менежментийн процессийг хэрэглэх, хэрэгжүүлэхэд үлгэр жишээ байх
  • Үйлдвэр, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа болон эрсдлийг бууруулах, арилгах зорилгоор инженерийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх, зөвлөгөө өгөх
  • Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулах процес, санаачилгуудыг засвар үйлчилгээ болон уурхайн бусад багийн хэмжээнд удирдан хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Механик, Цахилгаан, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх
  • Засварын чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлага бол давуу тал болно
  • Англи болон Монгол хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) бол давуу тал болно
  • RCA, RCM болон PMO аргачлалын мэдлэгтэй байх
  • MS Outlook, MS Excel, MS Word зэрэг програм дээр ажиллах ур чадвар
  • SAP программ дээр ажиллаж байсан туршлагатай байх

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.