Ажил мэргэжил

Нарийн хэмжүүр, автоматжуулалтын техникч (1)

Нээлтийн огноо: 2018-03-07
Хаалтын огноо: 2018-03-23 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Ус, цахилгаан хангамж хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Нарийн хэмжүүр, автоматжуулалтын техникч ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Туршилт болон засвар үйлчилгээний горимыг оновчтой тодорхойлох зорилгоор Үйлдвэрлэгчээс гаргасан техник ашиглалтын гарын авлагыг ашиглах
  • Нарийн хэмжүүрийн тоноглол болон системийн үйл ажиллагааг шалгах, турших зорилгоор цахилгааны,электроникийн болон автоматжуулалтын туршилтын төхөөрөмжийн талаар сайтар мэдлэгтэй байх
  • Тухайн үйл ажиллагаа, үйл явцыг хариуцсан операторуудтай зөвлөлддөг байх
  • Дадлагажигч оюутнуудыг сургах
  • Системийн эд ангиудыг засварлах, тохируулах, доголдолтой, гэмтэлтэй эд ангиудыг солих, эрсдлийн үнэлгээ хийх, Үйлдвэрлэгчээс гаргасан техникийн тодорхойлолтын дагуу эд анги болон нарийн хэмжүүрийн тоноглолуудад тохиргоо хийх, засвар үйлчилгээ хийх
  • Үндсэн загвар дизайны тал дээр мэргэжлийн инженерүүдтэй хамтарч ажиллах
  • Шинэ болон одоо ашиглаж байгаа үйлдвэрийн тоног төхөөрөмж болон үйл явц дээр нарийн хэмжүүрийн хэрэгслүүдийг суурилуулах, засвар үйлчилгээ хийх

Тавигдах шаардлага

  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
  • Мэргэжлийн чиглэлээрээ 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Аливаа асуудалд нэгбүрчлэн анхаарлаа хандуулах чадвартай байх
  • Харилцааны өндөр чадвартай байх;
  • Математик сэтгэлгээтэй, шинжлэх ухааны болон логик учир шалтгааны тал дээр сайтар мэдлэгтэй байх, тухайн салбарт гарч буй аливаа технологийн дэвшлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авах чадвартай, хүсэл эрмэлзлэлтэй байх
  • Нарийн хэмжүүрийн онолын талаар сайтар мэдлэгтэй байх
  • Allen Bradley PLC болон DCS дээр алдаа гэмтлийг илрүүлж засварлах чадвартай байх
  • Мэдээлэл технологийн мэдлэгт суурилагдсан электрон автоматжуулалтын талаар мэдлэгтэй байх
  • Англи хэлний аман болон бичгийн дундболон түүнээс дээш шатны мэдлэгтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.