Худалдан авалт

Нислэгийн бүртгэлийн өөртөө үйлчлэх систем болон холбогдох үйлчилгээг ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Нислэгийн бүртгэлийн өөртөө үйлчлэх систем болон холбогдох үйлчилгээ” ханган нийлүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна. Нэмэлт мэдээллийг хавсралтаас харна уу.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Нислэгийн бүртгэлийн өөртөө үйлчлэх систем нь Ханбумбат нисэх буудал дээр хийгдэж буй уурхайгаас Улаанбаатар хот руу нисч буй зорчигчдийн нислэгийн бүртгэлийг автоматжуулах, ингэснээр зорчигчдын бүртгэлд зарцуулах цагийг хэмнэх, гар ажиллагааг автоматжуулж хялбарчлах зорилготой. Нислэгийн бүртгэлийн өөртөө үйлчлэх систем нь зорчигчдын үнэмлэх дээр үндэслэн онгоцны тийз хэвлэх, нисэх буудлаас хот хүрэх тээврийн хэрэгслийн захиалгыг хийхэд ашиглагдана. Ханган нийлүүлэгч дараах хамгийн багадаа дараах ажил үүргийг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Системийн дизайн төлөвлөлт
  • 6 киоск машин дагалдах хэсгүүдийн хамт
  • Системийн төхөөрөмжүүдийг угсрах, тэстлэх, ажиллагаанд оруулах
  • Системийн хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээ үзүүлэх
  • Ажилтнуудад сургалт хийх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга

Ижил төрлийн хэрэгжүүлсэн төслүүдийг жагсаалт хийн доорх мэдээллүүдийг тусгах. Үүнд:

-Төслийн товч танилцуулга

-Танай компанийн гүйцэтгэсэн үүрэг, хэдэн ажилтан ажилласан

-Төслийн төсөв

-Хэдэн машин суурилуулсан

-Хэрэгжүүлсэн хугацаа

  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу "Airport self check-in system _WS1430365090” бүхий гарчигтайгаар (email subject)17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР