Ажил мэргэжил

НЭУ-ын Зөвлөх /1/

Нээлтийн огноо: 2019-07-19
Хаалтын огноо: 2019-07-26 17:30
Хэлтэс: Цахилгаан станцын бүтээн байгуулалт
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Таван толгой дахь Цахилгаан станцын төслийн ЭМААБО-ны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) НЭУ-ын Зөвлөх ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь ЭМААБО-ны Ахлах мэргэжилтэнд дэмжлэг үзүүлж, ТТ Эрчим хүчний төслийн удирдлага дахь Эзэмшигчийн баг болон гүйцэтгэгчдэд НЭУ-ын хөтөлбөрийн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, сургалт хийх юм. НЭУ-ын Зөвлөх нь Ноцтой эрсдэлийн удирдлагын үйл явц, систем, зорилтод хүрэх стратегийн хийгдэж буй боловсруулалт, хэрэгжилтэд гол үүрэгтэй байна. 

Үүрэг даалгавар

  • РТ/ОТ-н Ноцтой Эрсдэлийн Удирдлагын хөтөлбөр, үйл явцыг хариуцсан хэсэг/байгууллагад хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, тус төсөлд нутагшуулах.   
  • Манлайллын болон НЭУ-ын дасгалжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх  
  • Ослын судалгааны зохих арга зүйг ашиглан ослын судалгааг чанартай сайн хийхэд туслалцаа үзүүлэх. Сургамжуудыг тухай бүрд нь хуваалцах.  
  • НЭУ-ын үүрэг хариуцлага, төлөвлөгөө, гүйцэтгэлийн асуудлаар төслийн талбайн удирдлага, ахлах ажилтнууд болон гүйцэтгэгчид зэрэг холбогдох талуудтай байнгын холбоотой байх.  
  • НЭУ-ын систем, үйл явц, хэрэгслийн ашиглалтын тогтвортой байдлыг төслийн хэмжээнд хангах.
  • НЭУ-ын бүх хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлж, дасгалжуулах
  • НЭУ-ын Forwood систем болон Tableau тайлангуудыг явц ба мэдээллийн чанарыг хянахаар удирдах ажилтнуудад тогтмол илгээх (НЭУ-ын Долоо хоног тутмын болон Сар бүрийн тайлан, улирлын үнэлгээний төлөвлөлт, тайлан)
  • Төслийн сар бүрийн зорилтод шаардлагатай хугацаанд нь хүрснийг нягтлах
  • НЭУ-ын арга хэмжээний тоймд дүн шинжилгээ хийх, Дасгалжуулалтын тайлан боловсруулах
  • TB CCC-н дизайныг дэмжих/удирдах, тэдгээрийг системд оруулах

Тавигдах шаардлага

  • Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Бизнесийн удирдлага, Инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
  • Холбогдох чиглэлээр 2-с дээш жилийн ажлын туршлагатай байх, эсвэл үүнтэй адилтгах ажлын дадлага туршлагатай байх.
  • Дүн шинжилгээ хийх, төслийн удирдлагын мэдлэг чадвартай байх
  • Асуудал шийдвэрлэх, төслийн хэрэгжилт ба тасралтгүй сайжруулалтыг хийх чадвартай байх
  • МS Word, Excel болон өгөгдлийн сангийн программын мэдлэгтэй байх
  • Монгол, Англи хэлээр аман болон бичгийн чадвартай, илтгэл тавих чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай, багийн ажиллагаа сайтай байх
  • Зохион байгуулалтын болон дарааллыг тогтоох ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.