“Нэхмэл бүтээгдэхүүн” нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Нэхмэл бүтээгдэхүүн” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох сонирхол хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Нэхмэл бүтээгдэхүүн болох ноосон малгай ба хүзүүвчийг нийлүүлэх, Ханбогдод үйлдвэрлэсэн байх;

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн, болон бүтээгдэхүүний танилцуулга / брошур;
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ (Ханбогдод бүртгэлтэй байх);
  • Компаний өмчлөлийн бүтэц болон компаний бүтэц зохион байгуулалтын диаграм
  • Өмнөх туршлагын мэдээлэл, хэрэв байгаа бол;
  • Бусад шаардлагатай баримт бичгүүд: ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт.

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны 05 сарын 12ний өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS992686705 – Нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлэх гэж бичиж) ирүүлнэ.

Хэрэв танд энэ тендерийн талаар ямар нэг асуулт байвал, RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт WS992686705 – Нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлэх гэж бичиж) 2017 оны 05 сарын 4-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

"ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС