Ажил мэргэжил

Нөхөн сэргээлтийн зөвлөх

Нээлтийн огноо: 2019-05-15
Хаалтын огноо: 2019-05-29 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсөддөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ЭМААБОАБОН – Байгаль орчин, биологийн төрөл зүйлийн хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хувааритайгаар ажиллах нэг (1) Нөхөн сэргээлтийн зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь тэргүүн шугамын удирдлагаар хангаж, нөхөн сэргээлтийн үйлчилгээг үр ашигтай, шаардлага хангасан байдлаар гүйцэтгэж, мөн хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд ЭМААБООН-ийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Ажил үүргийн хуваарь

  • Газар, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэнд газар хөндөх, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх
  • Газар хөндөх, өнгөн хөрс, нөхөн сэргээлтийн журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, зохицуулах
  • Хаягдал чулуулгийн овоолгын нөхөн сэргээлтийн туршилт хийх, ховор ургамлыг хамгаалах, үзүүлэх нөлөөллийг бууруулах, тарьж ургуулах туршилт, судалгаа хийх
  • Явцын нөхөн сэргээлтийг хүлээлгэн өгөх ажилд дэмжлэг үзүүлэх
  • Улирал тутамд Хаалтын нөхөн сэргээлтийн зардлын тооцоо (ARO)г шинэчлэх, ARO бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах чиглэлээр Байгаль орчны хэлтсийн ГМС-ийн ажилтантай хамтран ажиллах
  • Нөхөн сэргээлтийн дараах хяналт шинжилгээг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнд анализ хийх
  • Нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг сайжруулах үүднээс аргазүйн сайжруулалтыг шинжлэх ухааныүндэстэй хийх
  • Нөхөн сэргээлтийн ажлын явцыг жил бүр хянаж шалган, үнэлж дүгнэх ажлуудыг зохион байгуулах
  • Шаардлагын дагуу жилийн эцсийн тайланг (гадаад болон дотоод) бэлтгэх
  • Жил бүрийн аудитад оролцох (дотоод болон гадаад)
  • Нөхөн сэргээлт, газар ашиглалттай холбоотой улзалт, арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Мэргэжлийн ур чадвар, туршлагадаа үндэслэн ажлын гүйцэтгэл, үр дүнг сайжруулах санал зөвлөмж гаргах
  • Бусад холбогдох үүрэг даалгаврыг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Шинжлэх ухаан, Инженер, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, Байгаль орчин эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, судалгаа хийж байсан туршлага хуримтлуулсан
  • Харилцааны болон илтгэх ур чадвар сайтай
  • Монгол, Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай
  • MS оффисийн хэрэглээний программууд; Macros/VBA ба Add ins функцыг мэддэг түүн дээр ажиллах ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.