Ажил мэргэжил

Нөөц болон Хайгуулын ахлах мэргэжилтэн /1/

Нээлтийн огноо: 2019-11-18
Хаалтын огноо: 2019-11-25 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –ОТ Техник Судалгааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Нөөц болон Хайгуулын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн зорилго нь Геологийн судалгааны хэлтсийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино

Үүрэг даалгавар

  • Дараах уурхайн гол нөөцийн загварчлалын ажлуудыг төлөвлөх, хяналт тавьж ажиллах:
  • 3-н хэмжээст геологийн загварыг жил болгон шинэчлэх,
  • Улирал бүрийн Богино хугацааны нөөцийн үнэлгээ болон нөөцийн загварчлалыг шинэчлэх ажилд оролцох
  • Шинэээр өрөмдсөн цооногийн мэдээллийг улирал тутамд геологи, структурын загвар, зураглал дээр шинэчлэн оруулах, засварлах
  • Өрмийн цоонөгийн байршил, хазайлт, геологийн болон дээжийн мэдээллийг одоогийн загварт тусгаж, өгөгдлийн санд оруулсан эсэхийг бататгаж хяналт тавих
  • Уурхайн геологийн загварыг ил болон далд  уурхайн геологийн багуудаас гаргасан геологийн зураглалтай нийцүүлэн засварлах
  • Хэлэлцүүлэг, танилцуулгад оролцох
  • Оюу Толгойн нөөцийг ашиглалтанд бэлтгэх уурхайн төлөвлөлтийн багтай хамтран ажиллах, уурхайн нийт ашиглалтын хугацааны болон дунд хугацааны төлөвлөлтийг үр дүнг боловсруулахад хувь нэмэр оруулах
  • Нөөцийн менежментийг хэрэгжүүлэх хугацааны туршид геологийн судалгааны баримт бичиг, мэдээг зохистой удирдаж, тэдгээрийн хамгийн сүүлийн бүрэн хувилбар нь аюулгүй, хүртээмжтэй байдлаар хадгалагдаж байгаа эсэхэд хяналт тавих
  • Геологи, уурхай, металлургийн багийнхантай нягт хамтран ажиллаж, нөөцийн ангиллыг дүйцүүлэх, нийцүүлэх (ө/х загварчилсан ангилал, металл авалтыг бодит ангилал, металл авалттай гэх мэт) асуудлыг шийдвэрлэхэд тусламж үзүүлэх
  • Уурхайн хэмжээнд геологийн зүгээс харилцаа холбооны тал дээр төлөөлөл болж хайгуул геологийн ажлуудад үр дүнтэй харилцаа холбооны систем хөгжүүлж авч явах
  • Дээж хадгалах байгууламжийн менежмент болон өрмийн цооногийн каталоги боловсруулж одоо байгаа бүх өрөмдлөгийн дээжүүдийг хэвийн байдалд байлгах зэрэг дээр анхааран ажиллах
  • Геофизикийн өгөгдөл болон баримт бичгүүд нь Геофизикийн судалгааны үе шат бүрд зөв зүйтэй зохион байгуулагдах мөн хамгийн сүүлд шинэчилсэн бүрэн хувилбараараа найдвартай, хэрэглэх боломжтойгоор хадгалагдах арга зүйн талын мэдлэгтэй болох мөн түүнд шаардлага тавих
  • Багийнхаа үйл ажиллагааг манлайлан чиглүүлж, заавар зөвлөгөө өгснөөр тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тэр дундаа шинэ залуу геологичдыг ирээдүйн ажил үүрэгт нь бэлтгэхэд анхаарах
  • Одоогийн болон ирээдүйн эрсдлийг тодорхойлж ЭМААБООН-( Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутаг)-тай холбоотой бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, стандартуудыг хангах зорилт дэвшүүлж, хэрэгжилтийг хянах
  • Багийн гишүүдийн жилийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх
  • Нөөц болон Системийн менежерийн зааврын дагуу тусгай төслүүдэд дэмжлэг үзүүлж ажиллах

  • Тавигдах шаардлага

  • Геологи болон Геологийн Шинжлэх Ухаанын чиглэлээр суралцсан бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Тухайн чиглэлээр 5-с дээш жил ажилласан
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай байх
  • Геологийн мэргэжлийн болон олон улсын уул уурхайн нийгэмлэгүүдийн гишүүнчлэлтэй байх (жишээ нь SME, SEG,AusIMM, IMM)
  • Зэс порфирын ордын мэдлэгтэй, ил болон блоклон олборлох уурхайн техник , нэр томъёоны аль алиныг нь эзэмшсэн байх шаардлагтай
  • Бизнесийн болон техникийн мэргэжлийн хүмүүсийн аль алинтай нь харилцах чадвартай байх
  • Аман болон бичгийн харилцааны өндөр соёлтой байх
  • Дүн шинжилгээ хийх болон техникийн өндөр ур чадвартай байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай  
  • Асуудал шийдвэрлэх, төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагааг  тогтмол сайжруулах ажлуудад оролцооны менежментийн загварыг ашиглах, мөн дүн шинжилгээ хийх болон компьютерийн өндөр мэдлэг, чадвартай байх
  • Цаг хугацаа, төсөв мөнгө хязгаарлалттай нөхцөлд, гол төлөв биеэ дааж, өөрчлөгдөж буй орчин нөхцөлд зохицож, ажлыг чанартай гүйцэтгэх чадвартай байх
  • Бизнесийн процесс, шаардлагыг төрөл бүрийн эх үүсвэр ашиглан тогтоож, ойлгож, дүн шинжилгээ хийх чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааг чанд баримтлах
  • Вулкан загварчлалын програм хангамжийг чадварлаг, өргөн хүрээнд ашиглах чадвартай байх мөн  acQuire (геологийн мэдээллийн сангийн мэдлэг), уул уурхайн орчны талаархи ойлголт, туршлага зайлшгүй шаардлагатай
  • Шинэ мэдлэгийг олж авах хүсэл тэмүүлэлтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.