Худалдан авалт

"Олборлолтын мөрөн дэх ажлын зохицуулалт” зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Олборлолтын Мөрөн дэх Ажлын Зохицуулалт” зөвлөх үйлчилгээ (цаашид 'Үйлчилгээ' гэх) сонгон шалгаруулах тендэрт оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Нэмэлт мэдээллийг хавсралт 1-ээс авна уу).

"Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Ажлын цар хүрээний тухай: Улаар таслах түвшний доор явагдах үйл ажиллагааг үр дүнтэйгээр удирдан зохицуулах нь олборлолтын түвшин дэх барилгын ажлыг улаар таслах түвшинтэй зэрэг урагшлуулахад чухал ач холбогдолтой. Төлөвлөлт, хуваарь гаргалт, зөв нөөцийг зөв газарт нь зөв хугацаанд хуваарилах нь Панель 0-ийн ажлыг амжилттай гүйцэтгэхэд чухал юм. Гүйцэтгэх ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт 1-д тусгагдсан болно.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтад байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж, хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийн хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийнэ үү

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Логистикийн төлөвлөлт хийж байсан туршлага. Хийж гүйцэтгэсэн төслүүд, ямар асуудалд ямар шийдэл олж, ямар үр дүн гаргаж байсан талаар жишээ.
  • Төсөлд оролцох гол албан тушаалтнуудын товч намтар
  • Төслийг хэрхэн гүйцэтгэх талаар тайлбар
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)

* - Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол болон/эсвэл Англи хэл дээр цахим хэлбэрээр otugrfxbox@ot.mn хаяг руу CW2130144 “Олборлолтын мөрөн дэх ажлын зохицуулалт” зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай бүхий гарчигтайгаар 2019 оны 1-р сарын 13-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу, эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР