Худалдан авалт

Олборлолтын түвшин ба Тээврийн түвшин дэх барилгын ажил ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Олборлолтын түвшин ба Тээврийн түвшин дэх барилгын ажил” гүйцэтгэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

Энэхүү "Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Ажлын цар хүрээний тухай:

Энэхүү ОСИХ-н хүрээнд Оюу Толгой Гүний Уурхайн Төсөлд Олборлолтын Түвшин ба Тээврийн Түвшин дэх барилгын ажлыг гүйцэтгэж, ажиллах хүчин хангаж, суурилуулалт хийж, техникийн дэмжлэг үзүүлэх юм. Оюу Толгойн газар доорх хөндлөн малталт зургаан төрлийн түвшингээс бүрддэг бөгөөд оройн түвшин, огтлолын түвшин, олборлолтын түвшин, тээврийн түвшин, орох агааржуулалтын түвшин, гарах агааржуулалтын түвшин зэрэг болно.

Олборлолтын түвшин нь хүдэр татах цэгүүдээс хүдрийг гаргаж авахад шаардлагатай чулуулгийн тогтворшил, замын хөдөлгөөний зохицуулалт, ачих зөөх асгах төхөөрөмжийн үр дүнтэй ажиллагаа зэргийг хангах зорилготой. Уг түвшний малталтууд хоорондоо ерөнхийдөө 31м метр зайтай, хүдэр буулгууруудын хоорондын зай 16м байна.

Тээвэрлэлтийн түвшин нь Олборлолтын түвшнээс ойролцоогоор 44м доор байрлана. Энэ нь бутлуураас автомашинд ачих гулгуур луу очих болон эргэж бутлуур луу ирэх нэг чиглэлийн замын хөдөлгөөнтэй байна. Ерөнхийдөө олборлолтын мөрний төв хэсгийн доор байрлаж, олборлолтын түвшний малталт бүрээс хүдэр авч буй хүдэр дамжуулах босоо малталтуудад хүрч ажиллана.

Ажил нь 8 үндсэн хэсгээс бүрдэнэ:

  • ГУ дахь Үйлдвэрлэлийн автозамуудын үйлчилгээ:
    • Олборлолтын түвшний угсармал бетон автозам;
    • Тээвэрлэлтийн түвшний замууд болон Олборлолтын түвшний захын замууд;
  • ГУ дахь ерөнхий хэрэгцээний автозамуудын үйлчилгээ;
    • Конвейерын малталтын замууд; Уурхайн ерөнхий хэрэгцээний замууд
  • Ган бэхэлгээний барилгын үйлчилгээ;
    • Ган бэхэлгээ нь хөмсөгний хэсгийг хамгаалах хатуу бэхэлгээ, тогтворжилтыг хангадаг.
    • Энэ малталтад хэрэглэх ган бэхэлгээ нь 4 нумтай 9 тонн жинтэй бэхэлгээ байна.
    • Эхний ээлжид найман төв гризли шигшүүрийн өмнө байрлах олон тооны ган бэхэлгээг байгуулах шаардлагатай.
  • Захын гризли шигшүүр, Хүдрийн бункер, Автомашинд хүдэр ачих гулгуурын үйлчилгээ;
    • Олборлолтын түвшин дээрх Захын гризли нь малталтын ажил явуулж буй хөдөлгөөнт тоног төхөөрөмжөөс болон хүдрийн буулгуураас хүдэр хүлээж аваад Тээвэрлэлтийн түвшин дээр байрлах автомашинд ачих гулгуурыг тэжээдэг хүдрийн бункерт буулгана.
  • Төв хүдрийн бункер ба Автомашинд ачих гулгуурын үйлчилгээ;
    • Хүдрийн бункер ба Автомашинд ачих гулгуур зэрэг нь агааржуулалтын захын малталт дахь Хүдэр дамжуулах малталтаас хүдэр хүлээж аваад автомашинд ачин Тээвэрлэлтийн түвшингээр явуулдаг.
  • Төв гризли ба Дээд хүдэр дамжуулах босоо малталтын үйлчилгээ;
    • Хүдэр дамжуулах босоо малталт нь Олборлолтын түвшний гризли шигшүүрээс Агааржуулалтын захын малталт байрлах Хүдрийн бункер руу хүдэр дамжуулдаг.
  • Түгээлтийн үйлчилгээ;
    • Ерөнхий хэрэгцээнд зориулсан даралтат хийн хангалт ба сүлжээ, усны хангалт ба сүлжээ, гал унтраах систем зэрэг түгээлтийн үйлчилгээг Олборлолтын ба Тээвэрлэлтийн түвшингүүд дэх хүдэр дамжуулах системтэй уялдаатайгаар суурилуулах.
  • Цахилгаан ба Хяналт;
    • Цахилгаан түгээлт; Нийт цахилгаан түгээлт; Босоо ам-1 -ийн Цахилгаан түгээлт; Уурхайн тоног төхөөрөмжийн Цахилгаан хангамж; Цахилгааны системийн төлөвлөлт;

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол “Нэмэлт хавсралт” хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ийм төсөлд зориулан гаргах баталгаа ба даатгалын чадамжтай байх
  • Ижил төстэй гүний уурхайн нөхцөлд ажилласан сүүлийн гурван жилийн ЭМААБО-ны гүйцэтгэлийн статистик
  • Чанарын менежментийн системийн талаарх мэдүүлэг, холбогдох гэрчилгээ
  • Аливаа үргэлжилж буй худалдааны/гэрээт/санхүүгийн үүрэг амлалт, өр төлбөрийн талаарх мэдүүлэг
  • Ажлын цар хүрээнд тохирох туршлага (ижил төстэй дор хаяж 2 төслийг дуусгасан байх)
  • Дээр дурдсан төслүүд дээр ямар гүйцэтгэлтэй байсан талаар захиалагч нарын тодорхойлолт (дор хаяж 2)
  • Ажлын цар хүрээнд тохирох тусгай зөвшөөрөл, бусад зөвшөөрөл (хуулбарууд)

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 5-р сарын 15-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР