Ажил мэргэжил

Олон нийтийн харилцааны ажилтан (1)

Нээлтийн огноо: 2017-04-26
Хаалтын огноо: 2017-05-09 17:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу Толгой" ХХК– Гадаад харилцаа, олон нийттэй харилцах – Ажилчдын оролцоог хангах багт Улаанбаатар хотод нэг (1) Олон нийтийн харилцааны ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, нэр хүндийн эрсдлийг бууруулах зорилгоор Оюу Толгой компанийн ажилтнуудын оролцоог хангах стратеги, төлөвлөгөөний хүрээнд ажилтны оролцоог хангах дотоодын сувгуудаар дамжуулах мэдээллийн агуулгыг боловсруулах, батлуулах, түгээх үйл явцын хэрэгжилтийг идэвхи санаачлагатайгаар хангаж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Компанийн сар бүрийн ОТ Сонин, нийт ажилчдын цахим захидал, бусад компант ажлууд гэх мэт бүхийл ажилчдын оролцоог хангахад чиглэсэн дотоодын сувгуудаар дамжуулах мэдээллийн агуулгыг эрхлэн гаргах, бичих, боловсруулах, батлуулах, түгээх ажлыг идэвхи санаачлагатайгаар хэрэгжүүлэх;
  • Ажилчдын оролцоог хангахад чиглэсэн ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж чанар, аюулгүй байдал, мэргэжлийн ур чадварыг хамгийн дээд хэмжээнд хүргэн ажиллах;
  • Ажилчдын оролцоог хангахад чиглэсэн дотоодын сувгуудаар дамжуулах мэдээллийн агуулгыг хянах, сайжруулах болон харилцагч хэлтсүүд болон удирдах албан тушаалтнуудын хүсэлтүүдийг зохицуулах;
  • Компанийн улирал тутмын ажилчдын судалгааг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, мониторинг хийх, ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтийг зорилтот үр дүн болон гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдтэй харьцуулж дүн шинжилгээ хийх;
  • Ажилчдын оролцоог хангах баг болон шаардлагатай үед ГХОНХ хэлтсийн ажилд оролцож өргөн хүрээнд хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Олон нийтийн харилцаа, Маркетинг, Сэтгүүл зүй эсвэл эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврийн зэрэгтэй байх
  • Харилцаа, олон нийттэй харилцах, сэтгүүл зүй, оролцогч талуудын оролцоог хангах болон холбогдох чиглэлээр 3-с дээш жил ажилласан байх;
  • Үндэстэн дамнасан компанид ажиллаж байсан туршлагатай байх (олон соёлын хүмүүстэй харилцаж байсан эсвэл олон нийттэй харилцах салбарт ажиллаж байсан бол тохиромжтой).
  • Аман болон бичгэн харилцааны өндөр чадвартай байх. Англи болон Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх.
  • Төслийн менежментийн өндөр чадвартай;
  • Багаар ажиллах туршлагатай, байгууллагын дотоодын оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чадвартай,
  • ОТ-н үйл ажиллагаа явуулдаг гадаад орчны талаар болон бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлсийн талаар сайтар ойлголттой байх, ялангуяа Монгол улсад тулгардаг асуудлуудын талаар мэдлэгтэй байх;
  • Бусадтай мэдлэг, туршлага, чадвараа хуваалцах, туслах чадвартай;
  • Зөрчлийг зохицуулах, зөвшилцөлд хүрэх, асуудлыг хэлэлцэх өндөр түвшний дипломат харилцааны ур чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааг хангах, ёс зүйн дээд хэм хэмжээг баримтлахыг чармайн ажилладаг байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.