Ажил мэргэжил

Олон нийтийн харилцааны ажилтан

Нээлтийн огноо: 2018-07-30
Хаалтын огноо: 2018-08-10 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл - Хүний нөөцийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Олон нийтийн харилцааны ажилтан ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийн дагуу компанийн ажилтнуудын оролцоог хангах, нэр хүндийн эрсдэлийг бууруулах зорилгоор Оюу Толгой компанийн ажилтнуудын оролцоог дэмжих стратеги, төлөвлөгөөний хүрээнд ажилтны оролцоог дэмжих дотоодын сувгуудаар дамжуулах Гүний уурхайн төслийн бүхий л онцлогийг тусгасан мэдээллийн агуулгыг боловсруулах, батлуулах, түгээх үйл явцын хэрэгжилтийг идэвхи санаачлагатайгаар хангаж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Шууд удирдлагынзааварласан болон шийдвэрийн дагуу Гүний уурхайн төслийн агуулгыг идэвх санаачилгатайгаар боловсруулж, сар тутмын ОТ Сонин, Ажилчдын дуу хоолой, төслийн нийт ажилчдад хаягласан цахим шуудан, бусад компанит ажлуудад зориулсан материалууд гэх мэт бүхий л дотоодын сувгуудаар дамжуулах мэдээллийн агуулгыг эрхлэн гаргахад оролцох;
  • Гүний уурхайн төслийн ажлын талбаруудад тусгайлан зочлох айлчлалуудыг чанар, аюулгүй байдал, мэргэжлийн өндөртүвшинд зохион байгуулахад ГХАОХ Хэлтэстэй нягт харилцан хамтран ажиллах;
  • Багийн уулзалтууд, чухал үе шатуудын тэмдэглэлт арга хэмжээнүүд, удирдах албан тушаалтнуудын мэдээлэл өгөх уулзалтууд, Хамтдаа амжилт сайшаах хөтөлбөрийн арга хэмжээнүүд гэх мэт төслийн онцлог арга хэмжээнүүд болонАжилчдын оролцоог дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаануудын зохион байгуулалт, зохицуулалтад туслах;
  • Ажилчдын оролцоог дэмжих сувгуудаар дамжуулан түгээх Гүний уурхайн тухай мэдээллийн агуулгыг Гүний уурхайн төсөл даяар хүргэхийн тулд холбогдох нарийн мэргэжилтнүүдтэй идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, сайтар засаж сайжруулан, хянаж дүгнэх;
  • Шаардлагатай үед Ажилчдын оролцох дэмжих санал асуулга гэх мэт Ажилчдын оролцоог дэмжих баг болон ГХОНХ хэлтсийг хамарсан өргөн цар хүрээний ажилд оролцож хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Сэтгүүл зүй, олон улсын харилцаа, гадаад харилцаа болон холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй байх
  • Захиргааний салбарт 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх
  • Багаар ажиллах туршлагатай, байгууллагын дотоодын оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чадвартай,
  • Бусадтай мэдлэг, туршлага, чадвараа хуваалцах, туслах чадвартай;
  • Төвөгтэй эмзэг асуудлыг шийдвэрлэх чадвартай, болгоомжтой хянуур бөгөөд шулуун шударга;
  • Төслийн менежментийн өндөр чадвартай;
  • Аман болон бичгэн харилцааны өндөр чадвартай байх. Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх.
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.