Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Олон талт оролцоо, онцлог байдлыг дэмжих нь

“Оюу толгой” компани нь Сүхбаатар дүүргийн 186-р цэцэрлэгийн Янзага бүлгийн ангийг тохижуулж, хүлээлгэн өглөө.

Монгол улсын хэмжээнд тоотой байдаг тусгай хэрэгцээт цэцэрлэгийн нэг болох 186-р цэцэрлэгт 2017 оны 9-р сард аутизмтай хүүхдүүдэд зориулсан анги анх удаа нээгдсэн юм. Гэвч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч хүмүүжихэд зориулагдсан танхим байхгүй байсныг хүүхдүүдийн эцэг эхчүүд зөвлөл байгуулан суралцах анги танхимыг ашиглалтад оруулах, шинээр засварлах, хүүхдийн онцлогт тохирсон орчныг бий болгох ажлыг санаачлан ажилласан нь үр дүнд хүрлээ. Мөн, эцэг эхчүүд аутизмын эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөртэй болгохыг зорин ажиллаж байгаа юм.


Олон талт оролцоо, онцлог байдлыг дэмжих нь Оюу толгой компанийн үнэт зүйл болох “Хүндэтгэлийн” нэг тод жишээ бөгөөд бид хүүхдийн сурч, хөгжих орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласандаа баяртай байна. Бидний ирээдүй хойч болсон энхрий бяцхан хүүхэд багачуудын анги танхим мэргэжлийн сургалтын хэрэглээгээр хангагдан бүрэн тохижиж, хүссэн үр дүндээ хүрсэнд Оюу толгой компанийн хамт олны зүгээс баяр хүргэхээс гадна, бүтээлчээр анги танхимыг тохижуулсан бүлгийн багш болон эцэг эх нарт талархсанаа илэрхийлье.

“Оюу толгой” компаниас жил бүр 5 сая ам.долларын санхүүжилтийг “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-гаар дамжуулан тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэгдсэн төсөл хөтөлбөрийг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжих, байгаль орчин, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсээр байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.