Ажил мэргэжил

Оосорлогч, дохиочин, барилгын шат угсрагч (2)

Нээлтийн огноо: 2017-04-17
Хаалтын огноо: 2017-04-26 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК–Үйл ажиллагаа-Хөрөнгө материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах (2)Оосорлогч, дохиочин, барилгын шат угсрагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Краны оосорлогч нь хүнд өргөлт ба оосорлогооны ажлыг Монгол улсын кран, өргөлт ба барилгын шатны ажлын стандартын шаардлагын дагуу нарийн чанд, аюулгүй гүйцэтгэх үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Өргөлтийн ажлын бүх зүйлийг Ахлах ажилтан болон краны багтай хамтран төлөвлөж, зохицуулах, өргөх ачааны жинг тодорхойлох, оператортай харилцан холбогдох зөв арга замыг сонгох, ачааг зөв оосорлосон эсэхийг анхаарах, краны өргөлтийн зайд ямар нэг саад байхгүй эсэхийг баталгаажуулах, операторт дохио өгөх, өөр дохиочин томилох эсвэл дохиочин дохио өгөх, болон үйл ажиллагааг аюулгүй явуулахад анхаарна.
  • Барилгын шат угсрах болон буулгах
  • Хураах төлөвлөгөөтэй танилцах, ажил эхлэхийн өмнөх ажлын төлөвлөгөөний хурал болон аюулгүй ажиллагааны хуралд оролцох
  • Оосорлох төхөөрөмжийн үзлэг байнга хийх
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах бусад хэсгүүдийн талбайд анхаарах зүйл байгаа эсэх, аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт, нөхцөлтэй холбоотой, болзошгүй эрсдэл зэргийг таниж мэдэх.
  • Оосорлогчийн хөтөлбөрийн хүрээнд суралцагсдад ажлын талбай дээр сургалт явуулах
  • Хэлтсийн хэмжээнд аюулгүй ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэх, зохицуулахад туслах
  • Шаардлагатай бусад өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх

Тавигдах шаардлага

  • Монгол улсынБарилгын шат, Оосорлогч, Дохиочны үнэмлэх
  • Монгол улсын жолооны B, C ангилалын үнэмлэхтэй байх
  • Бэлэн хийцийн болон хоолой холбогчоор мөн барилгын шат угсарч 3-с дээш жилийн ажлын туршлагатай байх
  • Аюулгүй ажиллагааг хангах, ёс зүйн дээд хэм хэмжээг баримтлахыг чармайн ажилладаг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.