Бидний тухай

​Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт

“Оюу толгой” компанийн худалдан авалтын “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” (ОСИХ) ба Тендер гэсэн эдгээр ойлголтын талаар нийлүүлэгчид эргэлзэж төөрөлдөх нь түгээмэл байдаг тул ОСИХ ба Тендер хоёрын ялгааг ойлгох нь чухал юм.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ийн үйл ажиллагаа нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Тендерийн үйл ажиллагаа нь “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” (ОСИХ)-ийн үйл ажиллагаа бүрэн дууссаны дараа эхэлж явагддаг. Ханган нийлүүлэгчдээс ирсэн саналуудыг хянаж үзсэний үндсэн дээр тухайн ажлыг гүйцэтгэх боломжтой компаниудад Ариба системээр дамжуулан тендерийн урилга хүргүүлдэг.

АНХААРУУЛГА!

Бусад цахим хуудсууд Оюу Толгой компанийн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах болон Тендерийн бичиг баримтуудыг цахим хуудсандаа төлбөртэй тавьж байгааг Оюу Толгой анхааралдаа авсан болно. Энэхүү цахим хуудсуудад "Оюу Толгой" компани зөвшөөрөл олгоогүй болно. Оюу Толгойн тендерийн бичиг баримтууд болон мэдээлэл нь зөвхөн Оюу Толгой ХХК-ний цахим хуудаст үнэ төлбөргүйгээр байрладаг ба уг зөвшөөрлийг аливаа гуравдагч талд олгодоггүй болно. Дээрхтэй адил хууль бус үйлдэлтэй тохиолдсон үедээ таныг төлбөр төлөхгүй байхыг зөвлөхийн зэрэгцээ Оюу Толгой ХХК-ний procurement@ot.mn холбоосоор бидэнд мэдэгдэнэ үү.


Монголд үйлдвэрлэв