Ажил мэргэжил

Орон нутаг хариуцсан ерөнхий зөвлөх /1/

Нээлтийн огноо: 2019-06-21
Хаалтын огноо: 2019-07-01 17:30
Хэлтэс: Цахилгаан станцын бүтээн байгуулалт
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Эрчим хүчний төсөлд Улаанбаатар хотод ажиллах нэг ( 1) Орон нутаг хариуцсан ерөнхий зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь төслийн үйл ажиллагаа болон орон нутгийн талуудын хоорондхарилцан хүндлэл, ажил хэрэгч түншлэл дээр тулгуурласан хамтын ажиллагааг бий болгож компанийн нийгмийн хариуцлагын бодлого болон бусад холбогдох дүрэм, журамын гүйцэтгэлд хяналт тавин ажиллахад оршино

Үүрэг даалгавар

  • Үйл ажиллагааны, төслийн үйл ажиллагааны тухай мэдээлэл өгөх, орон нутагт санал, зөвлөмж өгөх боломж олгох үйл ажиллагааг багтаасан нөлөөлөлд өртсөн бүх сумдад зориулсан зөвлөгөө, хамтран ажиллах стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх.
  • Төсөл, тодорхой санал санаачлага, орон нутагт тусламж үзүүлэх, түншлэлийн үйл ажиллагаанд зориулсан оролцогч талуудын хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулах.
  • Орон нутгийн олон нийтийн харилцааны удирдлага, баримт бичиг
  • Гомдол барагдуулах, осол зөрчилийн удирдлага
  • Асуудлыг тодорхойлох
  • Орон нутгийн зөвлөх бүлгийн, багийн хурал зэрэг Орон нутгийн харилцааны хороо/Ажлын хэсгийн удирдлага
  • Нүүлгэн шилжүүлэлтийн, нөхөн төлбөр олгох хөтөлбөрийг удирдан зохицуулах
  • Хөтөлбөрийг эхлүүлэх, хэрэгжүүлж буй хөтөлбөрийн зохицуулалт болон өөр салбар чиглэлийн багуудын удирдлагад хяналт тавих.
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ орон нутагт, түншүүдийн санал, хүсэлтэд хариулж, ОТ-н холбогдох хөтөлбөрийн удирдамж, зарчим, үнэт зүйл, чанарын стандарт, стратегийн төлөвлөгөөг мөрдүүлэх.
  • Түншлэлийн хамрах хүрээ, түншлэгч/хамтрагч талуудын чадавхийг нэмэгдүүлэх зэргээр хөтөлбөр хэрэгжүүлэх стратегийг боловсруулах.
  • Тухайлан заасан орон нутгийн иргэдэд үр ашиг/өгөөж хүртээх үүднээс эцсийн хэрэглэгчийг хянах зэргээр ажилтнуудтай хамтран дотооддоо, гадагшаа аль алинд ашиглахад зориулсан хөтөлбөрийг тайлагнах, хянах, үнэлгээ хийх үр ашигтай систем боловсруулж, хэрэгжүүлэх.
  • Орон нутагт чиглэсэн арга барил, чадавх нэмэгдүүлэх ажлыг зохих журмын дагуу бүх үйл ажиллагаанд нэгтгэн оруулах.
  • Бодит жишээний судалгаанд зориулан мэдээлэл цуглуулах зэргээр хяналт шинжилгээний системийг хэрэгжүүлэх.
  • Хүссэн үр дүнд хүрэх үүднээс үр ашигтай хяналт шинжилгээ, үнэлгээний системийг ашиглан хөтөлбөрийг тогтоосон хугацаа, тавьсан зорилт, төсөвт багтаан хэрэгжүүлэх.
  • ОТ-н бодлого, журмын дагуу санхүүгийн нөөцийг үр ашигтай, ил тод ашиглан тайланг нь хугацаанд нь, бүрэн мэдээллийг тусган гаргах системийг бий болгож, хэрэгжүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бизнес менежментийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Байгууллагын нийгмийн хариуцлага, Засгийн газрын харилцаа, Орон нутгийн харилцаа, орон нутгийн гэрээтэй холбоотой Хууль эрхзүйн хэрэгжилт, газарт нэвтрэх хэлэлцээр болон ашигт малтмал олборлох салбарын бүс нутгийн эдийн засаг, орон нутгийн хөгжлийн чиглэлээр ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Монгол хэл, соёл, улс төр, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, гадаад харилцаа, өрнөж буй үйл явдлын талаар мэдлэг, ур чадвартай байх
  • Монгол улсын хөдөө, хот суурин газрын амьдралын талаар өргөн мэдлэг, туршлага зэргээр орон нутгийн харилцааны чиглэлийн мэдлэг, туршлагатай байх
  • Геологи, инженерчлэл, барилга байгуулалт, аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчны төрөл бүрийн тал зэрэг уул уурхайн олон талын мэдлэгтэй байх
  • Төслийн менежментийн ур чадвар
  • Аналитик болон мэдээлэл боловсруулах чадвар
  • Гэрээ хэлцэл хийх, нөлөө үзүүлэх, харилцааны өндөр ур чадвартай байх
  • Шийдвэр гаргах чадвартай, үр дүнд чиглэсэн, сайжруулахад анхааран ажилладаг байх
  • Зардал хэмнэсэн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх
  • Харилцагчийн асуудал, давуу тал, соёлыг ойлгох чадвартай байх
  • Яриа, бичгээр харилцах, танилцуулах онцгой/өндөр ур чадвартай байх
  • Нарийн түвэгтэй нөхцөл байдалд шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх өргөн хүрээний туршлагатай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай
  • Ажлын үр дүн, үйл явц, тайлан, мэдэгдэл болон аливаа танилцуулгийг танилцуулах, илтгэх ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.