Худалдан авалт

Орон нутгийн малчдын бизнесийг хөгжүүлэх үйлчилгээг ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Орон нутгийн малчдын бизнесийг хөгжүүлэх үйлчилгээ”–г ханган нийлүүлэх тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм

Ажлын цар хүрээний тухай:

Ханган нийлүүлэгч нь “Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийн иргэд, малчдад бизнес хөгжлийн хөтөлбөртэй холбоотой бүхий л зөвлөх үйлчилгээг ханган нийлүүлэх ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Хүнсний чадавхийг бэхжүүлэх хөгжлийн хөтөлбөрүүд:
    • Мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээ
    • Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өртгийн сүлжээ
    • Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт, эрсдлийн менежмент
    • Мал аж ахуйн үйлдвэрлэлийн засвар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх бүлэг хөгжүүлэх,
  • Ханбогд сумын малчдын тогтвортой амжиргааг дэмжих хөтөлбөрүүд:
    • Мессо групп дээр тулгуурласан баг хөгжүүлэх загвар
    • Хүнсний ногоо тариалах хоршоог хөгжүүлэх
    • Оёдлын үйлдвэрийг чадвхжуулах
    • Махны үүлдэрийн үхрийн аж ахуй
    • Шувуу, шувууны аж ахуй
    • Эрчимжсэн аж ахуй, малчдын бусад бизнес санаачилгыг чиглүүлэх
  • Орон нутгийн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх
  • Дээрх үйлчилгээ нь дор дурьдсан зүйлсийг багтаасан байх шаардлагатай:
    • Техникийн туршлага, зөвлөх үйлчилгээ, дэмжлэг, сургалт зөвлөгөө, ур чадвар эзэмшүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, урт хугацааны ханган нийлүүлэлтийн стратегийг боловсруулах, Ханбогдын зах зээлийн стратеги боловсруулах, орон нутгийн хөдөө аж ахуйн салбарын хөгжилд дүн шинжилгээ хийх, оролцогч талууд, түүний дотор хоршоод, ТББ-уудын удирдлагууд, орон нутгийн засаг захиргаа зэрэг өргөн хүрээний оролцоог хангана.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт” маягтыг бүрэн бөглөж дор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийн хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд хамааралтай бол (хуулбар)
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг бидний http://ot.mn/suppliers/хаягаар орж танилцана уу.

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1563401014 - Орон нутгийн малчдын бизнесийг хөгжүүлэх үйлчилгээбүхий гарчигтайгаар 2019 оны 1-р сарын 14-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалтууд доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд suppliersessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлсэн оролцогчдод suppliersessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.
  • Нэг аж ауйн нэгжээс 2-3 хүн оролцох боломжтой.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Ханбогд сум

2019 оны 1 дүгээр сарын 03

2019 оны 1 дүгээр сарын 02

suppliersessions@ot.mn

Улаанбаатар хот

2019 оны 1 дүгээр сарын 04

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР