Ажил мэргэжил

Орон нутгийн харилцааны ажилтан

Нээлтийн огноо: 2016-12-08
Хаалтын огноо: 2016-12-22
Хэлтэс: Орон нутгийн харилцааны хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Орон нутгийн дэмжлэг болон түншлэл хариуцсан хэлтэст тус компанийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын оффист ажиллах нэг ( 1) Орон нутгийн харилцааны ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Өмнөговь аймаг болон бусад газар оршин суудаг иргэд энэ ажлын байранд өргөдөл гаргах боломжтой.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь компани болон Оюу толгой төслийн хувьд үйл ажиллагаа явуулахад нийгмийн дэмжлэгийг хүлээх, оролцогч талуудыг холбож ажиллах, мөн орон нутгийн хөгжлийн чиглэлээр хийгдэх ажлуудыг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэхүү ажилтан нь орон нутгийн болон бусад оролцогч талуудтай урт хугацааны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд манлайлан оролцоно.

Үүрэг даалгавар

  • Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, үнэлгээ (ХОБОХҮ) хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх бүхий л үе шатанд орон нутгийн оролцогч талуудтай хамтран ажиллах, үүнд хээрийн судалгаа хийх, чадавхи бэхжүүлэх болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг санаачилгууд багтаж болно;
  • Хөтөлбөрийн хүрээнд дотоод, гадаад оролцогч талууд, техникийн зөвлөх, шинжээчдийн үйл ажиллагааг уялдуулах (ялангуяа Бэлчээрийн менежмент, малчдын амьжиргааг дэмжих үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөө болон бусад орон нутгийн төслүүдтэй уялдуулах);
  • Хөтөлбөрийн үйл ажиллагаа, холбогдох мэдээллийн материалууд (байгаль орчны боловсролын материал гэх мэт) болон тайлан, баримт бичгүүдийг боловсруулах;
  • Орон нутгийн байгаль орчны чиглэлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Байгаль орчны мониторинг хийх, нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутагтай хамтран ажиллаж байгаа олон улс дахь бусад уурхайн туршлага, арга барилын талаар судлах, харьцуулах;
  • ХОБОХҮ хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт болон хяналт үнэлгээний журмыг боловсруулах;
  • ХОБОХҮ хөтөлбөрийн туслах ажилтнуудыг байнгын удирдлагаар хангах;
  • Экосистемийн үйлчилгээний ажлын хэсгийн уулзалт зохион байгуулах болон холбогдох үйл ажиллагааны хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх (Экосистемийн үйлчилгээний мониторинг хийх гэх мэт).

Тавигдах шаардлага

  • Биологи, байгаль орчин, нийгмийн ухаан болон холбогдох бусад чиглэлээр дээд боловсролтой;
  • Уул уурхайн талаар анхан шатны мэдлэгтэй, уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчин, орон нутгийн асуудлаар оролцогч талуудтай үр дүнтэй харилцах чадвартай байх;
  • Орон нутаг, байгаль орчин, хөгжлийн төсөл боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, мөн энэ чиглэлээр орон нутгийн болон засаг захиргааны удирдлагуудтай хамтран ажиллаж байсан 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай;
  • Монгол, англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Оюу Толгой уурхай
"Оюу толгой" ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс (Захиргааны байр)

Утас: + (976) - 7010-3604
(д/д: 3769, 4579)

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.