Ажил мэргэжил

Орон нyтгийн харилцааны ахлах зөвлөх /1/

Нээлтийн огноо: 2019-08-13
Хаалтын огноо: 2019-08-21 17:30
Хэлтэс: Цахилгаан станцын бүтээн байгуулалт
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Эрчим хүчний төсөлд 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Орон нyтгийн харилцааны ахлах зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь төслийн үйл ажиллагаа болон орон нутгийн талуудын хооронд  харилцан хүндлэл, ажил хэрэгч түншлэл дээр тулгуурласан хамтын ажиллагааг бий болгож компанийн нийгмийн хариуцлагын бодлого болон бусад холбогдох дүрэм, журамын гүйцэтгэлд хяналт тавин ажиллахад оршино. 

Үүрэг даалгавар

  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа: аюулгүй ажиллагааны мэдлэг ойлголтыг дэмжих, багийнхандаа аюулгүй ажилллагааны эерэг соёлыг үлгэрлэх;
  • Талуудын хамтын ажиллагааны (ТХА) баримт бичиг (Стратеги, төлөвлөгөө) болон хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагаа, стандарт, аргазүй, гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлт (ГҮҮ), хугацаа, гол оролцогч талуудыг тодорхой тусгасан ерөнхий баримт бичиг, Хяналт шинжилгээ, үнэлгээний баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Сар, улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө, оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон гол ололт, амжилтуудыг нэгтгэсэн явцын тайлангуудыг бэлтгэх;
  • Талуудын хамтын ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, ХШҮ-ний тайланг хянах, хамтын ажиллагааг илүү үр дүнтэй, үр ашигтай болгохын тулд ХШҮ-ний дүнд үндэслэн хамтын ажиллагаанд өөрчлөлт оруулах, шинэ шийдэл оруулах зэргээр залруулах арга хэмжээ хэрэгжүүлэхэд туслах;
  • Оролцогч талуудын зураглал боловсруулах, ОТ үйл ажиллагаа болон ТТЦС-тай холбоотой төсөлд оролцож буй талуудтай харилцах, нягт хамтарч ажиллах;
  • Орон нутагт тулгардаг асуудал, бэрхшээл, нөхцөл байдлыг ойлгохын тулд орон нутгийнхантай зөвлөлдөх загвар гаргах, төлөвлөх, зохион байгуулах;
  • Орон нутгийн холбогдох хэсэг бүлгүүдийн харилцаа холбоог тодорхойлох, хооронд нь холбож өгөх;
  • Нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэд, бодлого боловсруулагчид, тус салбарт ажиллаж буй бусад талуудтай үр дүнтэй хамтарч ажиллах;
  • Орон нутгийн оролцогч талуудтай бат бэх харилцаа тогтоож, бэхжүүлэх;
  • ТТЦС-ын төсөлтэй холбоотой мэдээ материал бэлтгэх;
  • Суурь судалгаа  зохион байгуулах, мэдээлэл цуглуулах, асуудлыг судлах, шийдэл гаргах, арга хэмжээ санал болгох зэргээр маргаан, ажилтнуудад тулгарах асуудлыг шийдвэрлэх;
  • Ажлын төлөвлөгөөт хуваарь, сургалт, нөөц ашиглалт, төсөв зэрэг тогтмол хугацаанд гардаг тайлан баримт бичгүүдийг бэлтгэх;
  • Орон нутгийн шийдвэр гаргагчидтай хамтран ТТЦС-ын багийг дэмжиж ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлагын менежмент, хөгжлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх,
  • Нийгмийн хариуцлага, оролцогч талуудын хамтын ажиллагаа, төслийн удирдлагын чиглэлээр мэргэжилээр чиглэлээр ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Монгол хэл, соёл, улс төр, эдийн засаг, нийгэм, байгаль орчин, гадаад харилцаа, өрнөж буй үйл явдлын талаар мэдлэг, ур чадвартай байх
  • Монгол улсын хөдөө, хот суурин газрын амьдралын талаар өргөн мэдлэг, туршлага зэргээр орон нутгийн харилцааны чиглэлийн мэдлэг, туршлагатай байх
  • Геологи, инженерчлэл, барилга байгуулалт, аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчны төрөл бүрийн тал зэрэг уул уурхайн олон талын мэдлэгтэй байх
  • Төслийн менежментийн ур чадвар
  • Гэрээ хэлцэл хийх, нөлөө үзүүлэх, харилцааны өндөр ур чадвартай байх
  • Зардал хэмнэсэн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх
  • Харилцагчийн асуудал, давуу тал, соёлыг ойлгох чадвартай байх
  • Яриа, бичгээр харилцах, танилцуулах онцгой/өндөр ур чадвартай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Microsoft Office өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.