Ажил мэргэжил

Орчуулагчид

Нээлтийн огноо: 2016-05-31
Хаалтын огноо: 2016-06-10
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгойн гүнийн уурхайн төсөл-Төслийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах таван (5) Орчуулагч ажлын байранд ажиллах ажилчид шалгаруулж авна.

Үүрэг даалгавар

  • Уурхайн талбар дээрх гүний уурхайн багуудад аман, бичгийн болон талбайн орчуулга хийх
  • Орчуулгын програм, нөөцийг үр дүнтэй зарцуулж, ашиглаж
  • Үндсэн утга санааг алдагдуулахгүйгээр орчуулга хийх
  • Техникийн нэр томьёог үнэн зөв орчуулах
  • Хэл зүйн дүрмийг баримтлан орчуулгыг гүйцэтгэх
  • Ажиллаж буй хэсэгт Монгол-Англи хэлээр харилцан ойлголцож ажиллахад дэмжлэг үзүүлэх
  • Шаардлагатай үед хурлын аман орчуулга хийх
  • Мэдээллийн нууцлалыг бодлого, журмыг дагаж мөрдөх
  • Менежментийн шийдвэр гаргах явцад цаг тухайд нь дэмжлэг үзүүлэх, санал зөвлөмж өгөх
  • Гадны оролцогч талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцааг бий болгож ажиллах
  • Зохих дүрэм, журмын дагуу үр дүнтэй ажил хэргийн холбоог бий болгож ажиллах

Тавигдах шаардлага

  • Хэл шинжлэл, Монгол хэл болон Англи хэл холбогдох чиглэлээр мэргэжил эзэмшсэн
  • Windows (Excel, Word, PowerPoint, Project Manager) болон орчуулгийн програм дээр ажиллах чадвартай байх
  • Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай
  • Англи, Монгол хэлний дүрмийн өндөр мэдлэгтэй
  • Шинийг сурч мэдэх эрмэлзэлтэй
  • Шахуу хуваарь, төлөвлөлтийн дагуу үр дүнтэй ажиллах чадвар
  • Орчуулгын болон компьютерийн холбогдох программууд дээр ажиллах чадвар
  • Олон салбар чиглэлийн талаарх, тухайлбал уул уурхай, инженерчлэлийн чиглэлээр ойлголт, мэдлэгтэй байх.
  • Эрх зүй, бизнес, санхүү, байгаль орчны салбарт ажиллаж байсан туршлагтай бол давуу тал болно
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Өөр соёл гарал бүхий хүмүүстэй зохицон ажиллах чадвар
  • Аюулгүй ажиллагааг чухалчлан үздэг байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.