Ажил мэргэжил

Орчуулагч (1)

Нээлтийн огноо: 2017-03-10
Хаалтын огноо: 2017-03-20 17:30
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХККомпанийн хэрэг эрхлэх газарт Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Орчуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь компанийн бодлого, журмын дагуу, компанийн үйл ажиллагааны нэгж, хэсгүүдэд тогтмол, үр ашигтай орчуулгын үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх юм. Орчуулагч нь үгийн утга, өгүүлбэрийн бүтэц, хэл зүй, цэг таслал, тогтолцооны хүчин зүйлсийн хувьд тогтсон дүрэм, журмын дагуу орчуулгыг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх үүрэгтэй

Үүрэг даалгавар

  • Эх бичвэр эсвэл аман ярианы тэмдэглэлийг судалж, агуулгыг нь ухаж ойлгох, хөрвүүлэхдээ эх бичвэрийн үндсэн утгыг хадгалах;
  • Нэр томьёог үнэн зөв илэрхийлэхийн тулд толь бичиг болон бусад эх үүсвэрүүдийг ашиглах;
  • Хуулийн, техникийн, шинжлэх ухааны үг хэллэг, нэр томьёог үнэн зөв илэрхийлэх;
  • Тухайн материалыг орчуулгын хэл рүү хөрвүүлэхдээ орчуулга гэхээсээ илүүтэйгээр эх бичвэр мэтээр уншигдахуйц хэл найруулгатай болгох;
  • Орчуулгаа шалгаж, засварлан, улам сайжруулах.
  • Тухайн салбарын хэвшмэл болон эцсийн хэрэглэгчийн санал болгосон нэр томьёо, лавлагаа материалыг ашиглаж, нэгэн жигд үг хэллэгтэй орчуулга хийх;
  • Орчуулгын хэлнээ утгыг үнэн зөв гаргах;
  • Орчуулгын хэлний өгүүлбэр зүй, зөв бичгийн дүрэм, цэг таслал, ялгах тэмдэг болон бусад зөв бичих дүрмийн тогтсон журмыг баримтлах;
  • Үгсийн сангийн уялдааг хангах, хэвшмэл үг хэллэг ашиглах;
  • Хэрэглэгчийн эсвэл байгууллагын бичлэгийн хэв маягт (тухайн сэдвийн болон тухайн хэлний өнгө аяс, илэрхийлэл) нийцүүлэх;
  • Хэлний өвөрмөц хэллэг болон холбогдох стандартыг мөрдөх;
  • Зохих форматад оруулах;
  • Хэрэглэгчдэд хүрсэн, орчуулгын зорилгыг хангасан орчуулга гаргах
  • Эх хэл дээрх бичвэрийн утгыг ойлгож, орчуулгын хэл рүү хөрвүүлэхэд шаардлагатай хэл шинжлэлийн болон тухайн сэдвийн хүрээний нарийн мэдлэг олж авахын тулд интернэт болон бусад эх үүсвэрийг ашиглах, эсвэл тухайн сэдвээр мэргэшсэн хүнээс асууж лавлах замаар судалгаа хийх
  • Үүрэг болгосон тохиолдолд Англи, Монгол хэл дээрх төрөл бүрийн орчуулгыг шалгах, хянах, засах
  • Шаардлагатай үед Англи, Монгол хэлээр аман орчуулга хийх
  • Орчуулгыг цаг хугацаанд нь бэлэн болгож, бизнесийн ёс зүйн дүрэм, аюулгүй ажиллагааны стандарт, хөдөлмөрийн гэрээг дагаж мөрдөх бөгөөд мэдээллийн нууцлалыг чандлан хадгална.

Тавигдах шаардлага

  • Англи хэл, хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
  • Орчуулагчаар 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Англи, Монгол хэлний бичгийн, зөв бичих дүрмийн өндөр ур чадвартай байх
  • Хууль эрхзүй, бизнес, санхүү, байгаль орчин, инженеринг, уул уурхай зэрэг төрөл бүрийн салбар, мэргэжлийн өргөн мэдлэгтэй байх
  • Ажлын гүйцэтгэлд төвлөрч ажиллан, санаачлагатай байх
  • Шинэ мэдлэг олж авах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Орчуулгад чиглэсэн хэрэглээний програм, програм хангамж зэрэг компьютерийн төрөл бүрийн хэрэглээний програмыг эзэмшсэн байх
  • Нарийн төвөгтэй мэдээллийг ойлгож, ашиглах чадвартай мөн ажлын ачаалал даах, ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх чадвартай байх
  • Урьд нь хийж байсан орчуулгаасаа (Англи, Монгол хэлнээ) 3 хүртэл хуудсыг хавсаргах

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.