Худалдан авалт

Оффисийн байр зарах тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) үл хөдлөх хөрөнгө борлуулах туршлагатай компаниудыг Сөүл Бизнес Төвийн 7 болон 8 давхарт байрлах 1206.65м2 бүхий оффисийн байрнууд мөн 6 гаражийн хамт зарахад хамтран ажиллахаар Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

"Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Дуудлага худалдааны үйл ажиллагааны эхний шат бөгөөд боломжит үл хөдлөх хөрөнгө борлуулах компаниуд зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Ажлын цар хүрээний тухай:

Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах 2005 онд ашиглалтанд орсон, 1028м2 болон 178.65m2 талбай бүхий оффисууд мөн 106.3м2 талбайтай 6 гаражнуудыг зах зээлд зарж борлуулах. Үл хөдлөхийн талаарх нэмэлт мэдээллийг татах холбоосыг дарж авна уу.

Туршлагатай, сонирхсон үл хөдлөх зууч компаниуд нь хавсралтад байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж, хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Тухайн ажлыг гүйцэтгэхэд борлуулсан үнийн дүнгээс хамгийн багдаа хэдэн хувийн шимтгэл авах талаар тусгасан бичиг баримт эсвэл гэрээний загвар
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол болон/эсвэл Англи хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1112451681 Оффис болон гаражнуудын дуудлага худалдаа” бүхий гарчигтайгаар 2017 оны 11-р сарын 30-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь дутуу, эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР