Худалдан авалт

Оффис болон гараашуудын дуудлага худалдааны зар

Оюу толгой ХХК нь Хавсралт 1-д заагдсан оффисууд болон гараашуудыг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана. Дуудлага худалдааны анхны үнэ Хавсралт 1-д харуулсан болно.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах 2005 онд ашиглалтанд орсон, 1028м2 болон 178.65m2 талбай бүхий оффисууд мөн 106.3м2 талбайтай 6 гараашууд

Дуудлагаар худалдах хөрөнгийг очиж үзэх хаяг

2018 оны 02-р сарын 08-аас 02-р сарын 15-ны хооронд ажлын өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд доорх хаягаар очиж үзнэ үү:

Сөүл Бизнес Төв, E-mart-ын замын эсрэг талд

Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, 26-р барилга, 7 болон 8 давхар, Улаанбаатар хот, Монгол улс

Дуудлага худалдаанд оролцох

Үнийн саналыг 2018 оны 02 сарын 08 - 02 сарын 15-ны өдрийн 17 цаг хүртэл Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг компьютер дээр бөглөн цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1112451681 Оффис болон гараашуудын дуудлага худалдаа” бүхий гарчигтайгаар хүлээн авна.

Дуудлага худалдаа

Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсох ба худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш хүлээн авсан саналыг санал өгсөнд тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй. Нэг этгээд оролцсон бол дуудлага худалдааг хүчингүйд тооцно. Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 02-р сарын 15-ны 17 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр худалдан авах санал болгосон оролцогчийг тогтооно. Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно. Дуудлага худалдааны анхны дуудах үнийн дүнгээс доогуур санал өгсөн тохиолдолд хүчингүйд тооцно.

Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох

Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын 5 хоногийн дотор Оюу толгой ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ногдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.

Ялагчтай дуудлага худалдааны үр дүнгийн тухай тэмдэглэлд дуудлага худалдаа болсон өдөр гарын үсэг зурах бөгөөд энэ тэмдэглэл нь гэрээний адил хүчинтэй байна.

Анхаарах зүйлс

  • Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ гэдгийг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгөнүүд нь барьцаанд байгаа бөгөөд худалдан авагчтай худалдах худалдан авах гэрээ байгуулсны дараа барьцаанаас чөлөөлөх үйл ажиллагаа тодорхой хугацаанд явагдана гэдгийг анхаарна уу. Үүний дараа үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үйл ажиллагаа эхэлнэ.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэйг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгөнүүд нь тодорхой элэгдэлтэй тул та дуудлага худалдаанд оролцохоос өмнө тухайн хөрөнгөнүүдийг сайтар үзэж, шалгаж, авах эсэхээ бүрэн шийдсэний дараа мөн санал болгох дүнгээ энэ зард заасан хугацаанд төлөх бүрэн итгэлтэй үед дуудлага худалдаанд оролцоно уу.
  • Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно уу.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР