Боловсрол, сургалт

Оюутны дадлагын хөтөлбөр

Уг хөтөлбөр нь компанид авъяаслаг оюутнуудтай эртнээс харилцаа холбоо тогтоож, суралцаж байх хугацаанаас нь эхлэн хамтран ажиллах боломж олгохоос гадна оюутнуудад Оюу толгой компанид ажиллах боломжийг олгодог. Мөн уг хөтөлбөрөөр дамжуулан оюутнууд ирээдүйд Оюу толгой компанид ажиллах чин хүсэл, тэмүүлэлтэй болох давуу талтай.

Хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээлэл

  • Зорилго: Аюулгүй ажиллагааны соёл, ур чадварыг хөгжүүлж ажлын туршлага олгох
  • Шалгуур: 2-4 дүгээр дамжааны оюутан, ажлын туршлага олох зорилго бүхий шинэ төгсөгч
  • Хугацаа: 1-3 сар (дээд тал нь 6 сар хүртэл)
  • Удирдамж: Хөтөлбөрийн талаарх бодлого болон Дадлагажигч оюутны гэрээ
  • Амлалт: Дадлага хийснээр компаний ажилтан болно гэсэн баталгаа болохгүй
  • Хөгжлийн төлөвлөгөө: Удирдах ажилтан оюутны хамтаар сургуулиас олгогдсон дадлагын удирдамж болон оюутны хөгжлийн хэрэгцээнд үндэслэн хэмжигдэхүйц, бодитой “Хувийн хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлнэ
  • Хяналт: Удирдах ажилтан оюутны гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах бөгөөд оюутны ажлын гүйцэтгэлийг тодорхойлох уулзалт зохион байгуулж санал, зөвлөмж өгч ажиллана
  • Амжилт тодорхойлох: Дадлагын хугацааны эхэнд хэрэгжүүлэхээр тохирсон төсөл, хөгжлийн төлөвлөөгөөний хэрэгжилтээр амжилтыг тодорхойлно

Хөтөлбөр нь 4 үндсэн төрөлтэй бөгөөд хөтөлбөрийн зарыг бизнесийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн жил бүрийн 5, 8, 12 саруудад зарлана.