Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын гараа

Өмнөговь аймаг, Ханбогд сум,

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга С.Баярцогт болон Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй зочид Оюу толгойн уурхайд зочилж гүний уурхайн бүтээн байгуулалтын гарааны ёслолд оролцлоо.

Энэхүү мөч бидний хувьд маш том хүндэтгэлийн хэрэг байлаа. Ингэснээр бид Оюу толгойн бодит нөөц бололцоог нээж дэлхийд дуурсагдах зэсийн уурхайг бүтээн байгуулах гэж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү арга хэмжээний үеэр “Энэ хөрөнгө оруулалтаар манай түншүүд Оюу толгой болон Монгол Улсад хэрхэн итгэл үзүүлж буйг тод илэрхийлж байгаа юм. Монгол оронд хөрөнгө оруулж, бизнес хийх таатай нөхцөл бүрдсэнийг мөн харуулж байна. Энэ нь дараа дараачийн хөрөнгө оруулалтуудыг татахад түлхэц болж, Монголын эдийн засгийг бэхжүүлэх учиртай. Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр олон ажлын байр шинээр бий болж, үндэсний ханган нийлүүлэгчдийн бизнес өргөжиж, оролцогч талууд, Монголын ард түмэнд үе дамжсан үр өгөөжийг өгнө. Өнөөдөр монголчууд бид бахархах ёстой, учир нь бид дэлхийн бизнесийн тавцанд эргэн ирснээ харуулсан чухал өдөр тохиож байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.