Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ололт амжилт - "Аварга" Камер

Монгол Улс, Улаанбаатар хот – “Рио тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат,Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Рио Тинто группийн Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Симон Нивен “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, “Рио тинто”-гийн Монгол дахь салбарын захирал Д.Мөнхтүшиг нар энэ сарын 14-нд Оюу толгойн уурхайд ажиллав.

Энэ үеэр гүний уурхайд байрлах хамгийн том камерын нээлт болсон юм. Камерын нэрийг Монгол бөхийн цолны эрэмбийг бэлгэдэн “Аварга” хэмээн нэрийдсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочдоос гадна “Оюу толгой”-н Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс, “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож буй “Даян контракт майнинг”, “MCS проперти”, “Премиум конкрит”, “Сэндвик Монголиа”, “Моннис интернэшнл” зэрэг компанийн төлөөлөл байлцлаа.


Оюу толгойн гүний уурхайд блокчлон олборлох аргыг ашиглах учраас хүдэр нуралтаас үүдэлтэй чулуулгийн даралтыг хянахын тулд хөндийг тасралтгүйгээр өргөтгөж байх ёстой. Үүний тулд бутлуур цагт 4,000 тонн чулуулаг бутлах хүчин чадалтай байх шаардлагатай. Ийм өндөр хүчин чадлыг хангасан бутлуурыг дагалдах дэд бүтцийнх нь хамт багтаан амжилттай ажиллуулахын тулд том хэмжээний малталт хийнэ. Энэхүү нүсэр малталт ихээхэн хүч сорьсон, нарийн түвэгтэй ажил. Камер дахь бэхэлгээ нь уг малталтыг тэргүүлэх зэргийн байх нөхцөлийг хангахуйц байх бөгөөд бэхэлгээний зарим элемент нь тусгай зориулалтын загвар шийдэлтэй байна. Хэвийн бэхэлгээнээс гадна нуман хэлбэр үүсгэж тогтворжилтыг сайжруулах зорилгоор нэмэлт 22 мм-ийн голчтой бүдүүн кабель боолтыг газар луу 14 м гүнтэй суулгажээ. Энгийн кабель боолтууд нь 8 м урттай байдаг бол энэхүү кабель боолт түүнээс даруй 6 м–ээр урт юм.

“Аварга” камерын гол мэдээллүүд:
-Эзлэхүүн нь 12,800 шоо метр – Олимпын стандартынтаван усан сантай тэнцүү хэмжээ.
-Нэг ээлжиндээ 15 хүнтэйгээр 210 хоногийн турш ажиллав.
-Төслийн гүйцэтгэгч нь үндэсний “Даян контракт майнинг” компани.
-Бүрэн ашиглалтад орсны дараа уг камераар хоногт 4,000 тонн хүдэр дамжуулна.
-Камерт “БОИНГ-747” онгоцтой адил буюу 300 тонн жинтэй, гүний уурхайн хамгийн том тоног төхөөрөмж болох нэгдүгээр анхдагч бутлуурыгбайрлуулна.
-Камерын өндөр нь 9 м буюу Улаанбаатарын төв талбай дахь Д.Сүхбаатарын морьт хөшөөтэй тэнцүү.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.