Худалдан авалт

Оюу толгойн зэс, алтны уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг орчуулах болон түүнийг журмын дагуу хөрвүүлэх, Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөлд хэлэлцүүлэхэд бэлтгэх үйлчилгээг ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Оюу толгойн зэс, алтны уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг орчуулах түүнийг журмын дагуу хөрвүүлэх, Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөлд хэлэлцүүлэхэд бэлтгэх” үйлчилгээг ханган нийлүүлэхэд оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай (энд дурьдсанаар хязгаарлагдахгүй):

  • Рио Тинтогийн Техник болон судалгааны хэлтэсийн боловсруулан гаргасан техникийн тайлангууд, түүнтэй хамааралтай зураг, зүсэлт, хүснэгт, графикуудыг Англиас Монгол руу, Монголоос Англи руу чанарын өндөр түвшинд орчуулах
  • Орчуулсан тайланг Эрдэс баялаг эрчим хүчний сайдын 2012 оын 04-р сарын 17-ны өдрийн 074 дугаар тушаалын хавсралт “Ашигт Малтмалын Баялагийн Урьдчилсан үнэлгээ, ашигт малтмалын ордын нөөцийг ашиглах боломжийн урьдчилсан үнэлгээ, уул уурхайн төслийн техник эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах журмын дагуу хөрвүүлэх
  • Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөлөөс томилогдсон шинжээчдийн тусгасан асуудал дээр дүн шинжилгээ хийж хариулт бэлтгэж танилцуулах
  • ТЭЗҮ болон түүнтэй холбоотой бүх л шатны хурал уулзалтанд оролцох
  • Шаардлагатай үед Англиас Монгол руу, Монголоос англи руу техникийн аман орчуулга хийх
  • Хууль болон бусад шаардлагын дагуу Техник Эдийн Засгийн Үндэслэлтэй холбоотой мэргэжлийн зөвлөмж өгөх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • 2021 он хүртэл хүчинтэй хугацаатай Техник Эдийн Засгийн Үндэслэл (геологи , уул уурхайн эрдэм шинжилгээ, судалгаа зураг төслийн) боловсруулах эрхийн гэрчилгээ
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Санхүүгийн тайлан (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • - Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр "Оюу толгой" компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Ажиллах хүчний танилцуулга/ гол ажилтны товч намтар

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” -ийн НЭР болон ДУГААР бүхий гарчигтайгаар 2018 оны 12-р сарын 26-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР