Худалдан авалт

Оюу толгойн мэдээллийн төв ажиллуулах үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Оюу Толгойн Мэдээллийн төв” – ийг үйл ажиллагаа болон байраар хангах мөн дотоод бүтэц зохион байгуулалт, тохижилтын ажлыг гүйцэтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Дотоод бүтэц зохион байгуулалт, тохижилт
  • Төслийг хэрэгжүүлэх байршил, барилга байгууламж түрээслэх үйлчилгээ
  • Мэдээллийн төвийг цаашдын удирдлага, үйл ажиллагаагаар хангах үйлчилгээ нийлүүлэх

Ерөнхий стандарт, шаардлагууд:

  • Мэдээллийн төвийн байршил, байгууламж:
    • Оюу толгой” ХХК-ийн Улаанбаатар дахь төв оффисоос холгүй байрладаг (Моннис Цамхаг). Хотын төв бүсэд.
    • Нийт талбай ойролцоогоор 350-650мкв. Шаардлагуудаас үндэслэн талбайг өөрчлөх боломжтой.
    • 16-20 хүний сургалт зохион байгуулах боломжтой сургалтын өрөө 1 ширхэг. Хана нь дуу сайн тусгаарладаг байх.
    • Гүний уурхайн орчныг бодитоор тусгасан байгууламж баригдах тул тухайн барилгын таазны өндөр 3,5-6метр өндөр байх.
    • Тухайн барилга байгууламж нь Монгол улсын болон Оюу толгойн аюулгүй ажиллагааны дүрэм, стандартыг бүрэн хангасан байх (Цахилгааны аюулгүй байдал, аваарын 2-оос доошгүй гарцтай байх, галын хор, галын хорын байрлал, гарц заасан зураглал г.м).
    • Барилгын 1-р давхарт байрлахыг илүүд үзнэ.
    • Үйл ажиллагааг хянах зориулалттай камержуулах систем, дохиоллын систем.
    • Хяналтын камерын хяналт болон танилцуулах зурагтуудыг удирдах мэдээлэл технологийн өрөөг шаардлагатай тохиолдолд гаргаж өгөх.
    • Машины зогсоол гаргах боломжтой байх.
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх боломжийг хангах.
  • Төвийн дотоод бүрэлдэхүүн хэсгүүд:
    • Оюу толгойн ерөнхий танилцуулга хэсэг.
    • Аюулгүй ажиллагааны хэсэг.
    • Үйл ажиллагааны хэсгийн танилцуулга.
    • Гүний уурхайн хэсгийн танилцуулга.
    • Хүний нөөц, боловсрол, хүний хөгжлийн булан.
    • Ханган нийлүүлэгчдэд зориулсан булан.
    • Орон нутагтай хийсэн хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтыг танилцуулах хэсэг.
    • Оюу толгойн ерөнхий танилцуулга хийх сургалтын өрөө.
    • Зэс болон алт нь хүн төрөлхтний амьдралд хэр ач холбогдолтойг тайлбарласан бичлэг.
    • Хүлээн авах хэсэг.
    • Цайлах булан.
    • Танилцуулга хийхэд зориулсан дэлгэц, прожектор.
    • Арга хэмжээ зохион байгуулахад зориулсан талбай.
  • Уг төвийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар бүрэн хангах үүрэг хүлээнэ. “Оюу толгой” компанийн хүсэлт шаардлагад нийцүүлэн, үйл ажиллагааг нягт уялдуулна.
    • Төвөөр зочилж буй олон нийтэд танилцуулга хийж, ОТ-н мэдээллийг түгээх
    • Ажлын байр, тэтгэлэг хөтөлбөр, хэрхэн ханган нийлүүлэгч болох талаар сонирхож ирсэн иргэдэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтаар хангах
    • Танилцуулга материалуудын бүрэн бүтэн байдал, мэдээллийг үнэн зөв болон шинэчлэгдсэн байдлыг хариуцна. Шаардлагатай хэлтсүүдтэй хамтран ажиллаж, мэдээллүүдийг тогтмол шинэчилж байна.
    • Компаниас тогтмол буюу шаардлагатай тохиолдолд зохион байгуулдаг үйл ажиллагаа, уулзалт, арга хэмжээг хамтран зохион байгуулна.
    • (Хангамжийн сар тутмын нээлттэй уулзалт, Хүний нөөцийн нээлттэй өдөрлөгүүд, Хэвлэлийн уулзалтууд, Оролцогч талуудтай хийх хүлээн авалт, компанийн дотоод клубуудын арга хэмжээ г.м)
    • Компаниас зарласан шинэ хөтөлбөрүүд, зарлалыг идэвхийлэн олон нийтэд түгээнэ. Тухай бүрд босоо баннер, хэвлэмэл постер, жижиг мэдээллийн хуудас гэх мэт бүхий л боломжит байдлаар тараана. (Тэтгэлэгт хөтөлбөрийн зар г.м)
    • Хариуцлагатай уул уурхайг дэмжих болон аливаа бусад түншлэлийн үйл ажиллагаа явуулах

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой тусгай зөвшөөрөл
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол “Нэмэлт хавсралт” хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд хамаарах байршил, байршлын ерөнхий мэдээлэл
  • Ажил үйлчилгээ, даалгаврыг гүйцэтгэх төлөвлөгөө, зураг төслийн товч танилцуулга

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 04-р сарын 24-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд SupplierSessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.

  • Нэг аж ауйн нэгжээс дээд тал нь 2 хүн оролцох боломжтой.

Хаана

Хэзээ

Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл хийх хаяг

Улаанбаатар хот

2019.04.19

2019.04.17

SupplierSessions@ot.mn

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР