Худалдан авалт

Оюу толгойн уурхайн талбарт модлог болон сөөглөг ургамал тарих, арчлан ургуулах үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай аж ахуйн нэгжүүдийг Оюу толгойн уурхайн талбарт модлог болон сөөглөг ургамал тарих, арчлан ургуулах үйлчилгээ ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Оюу толгой төслийн уурхайн талбарт цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн ажлыг 1.5 га талбайд гүйцэтгэх

  • Захиалагчийн зүгээс 3-5 настай говийн бүс нутагт ургадаг мод, сөөг, сөөгөнцөр ургамлын суулгацаар хангах бөгөөд Гүйцэтгэгч нь Ханбогд суман дахь Байгалийн ургамлын үржүүлгийн газраас уг суулгацыг тухайн талбайд тээвэрлэн аваачиж, суулгацыг тарьж, арчилж, ургуулна.
  • Төсөл хэрэгжүүлэгч нь Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн албан ёсны бүртгэлтэй байгууллага байх. Мөн цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн зөвлөхтэй байна.
  • Тээвэрлэлт, тарилт, усалгаа арчилгаа, бордолт хийхтэй холбоотойгоор бүхий л төрлийн шаардлагатай машин, техник тоног төхөөрөмж, хүрз жоотуу зэрэг гар багаж, био болон эрдэс бордоог өөрсдийн зүгээс бэлтгэнэ.
  • Төслийн хэрэгжилтийн үр дүнг хүлээн авахад нийт тарьсан суулгац 70%-иас багагүй хувийн ургалттай байх ёстой. Хэрэв ургалтын хувь заасан хэмжээнээс доогуур байх тохиолдолд Гүйцэтгэгч нь өөрийн хөрөнгөөр суулгац нэмж тарих.
  • Гүйцэтгэгч нь захиалагчдын төлөөллийн хамтаар 2019 оны намар, 2020 оны хавар, намрын улиралд тарьсан тарьц суулгацын амьдралтын хувь хэмжээг тоолон гаргаж, тухайн жилийн тайлан гаргаж өгнө.
  • Төслийг гүйцэтгэх явцад ОТ-н аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж ажиллах бөгөөд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл багатай, аль болох нэг маршрутаар явж, олон салаа зам үүсгэхгүй байх төлөвлөгөөг гаргасан байна.

Ерөнхий шаардлага:

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Компанийн дүрэм (хуулбар)
  • НӨАТ–ын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн аудит тайлан (хуулбар)
  • Аж ахуйн нэгжийн тухай ерөнхий танилцуулга
  • Хувьцаа эзэмшигчдийн танилцуулга
  • Гүйцэтгэх багийн бүтэц / танилцуулга
    • Мэргэжилтнүүдийн хувьд тухайн чиглэлээр ажиллаж байсан туршлага, мэргэжлийн үнэмлэх эсвэл, биологи, байгаль шинжлэлийн чиглэлээр суралцсан дипломтой байх шаардлагатай.

- Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол нэмэлт материал гэсэн хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Төслийг гүйцэтгэх тухай доорхийг багтаасан дэлгэрэнгүй танилцуулга
    • Танилцуулга төлөвлөгөө,
    • Шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт
    • Санхүүгийн тооцоо/задаргаа
  • Төслийг чанартай гүйцэтгэх, хэрэгжүүлэх явцад гарч болох аливаа эрсдлийг бие даан хариуцах чадвартай гэдгийг албан бичгээр баталгаажуулсан байх.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон/эсвэл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 4-р сарын 16-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР