Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” гэр асар

Монгол Улс, Улаанбаатар хот – Өнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Оюу толгой компанийн санхүүжилтээр барьсан Гэр асар нээлтээ хийлээ. Крикет тоглогчдын талбайд барьсан тус асар тоглогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, нар салхинаас хамгаалах зориулалттай бөгөөд хүүхдийн хувцас солих өрөө, анхны тусламжийн хэрэгсэл, хувцас хэрэгслээ хадгалах тусгаарлагч кабинуудаас бүрдэж байгаа юм.

Гэр асрын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жон Лангтри, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабу, Оюу толгой компанийн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экэрсли нар оролцож нээлтийн үг хэллээ. Мөн нээлтийн ёслолын үеэр өнөөдөр болсон өсвөрийн шигшээ тоглолтын аваргаар шалгарсан 87 дугаар сургуулийн багийн хамт олонд шагнал гардуулсан юм.


Крикет нь нас, хүйс харгалзахгүй тоглож болдог, олон нийтэд хүртээмжтэй багийн спорт гэдгээрээ онцлогтой бөгөөд Монголын крикет сонирхогчдын холбооноос уг спортыг Монголд таниулж, улсын болон хувийн дунд сургуулиас гадна асрамжийн газрын хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургаж байна.
Крикет спортыг Монголын хүүхэд залууст танилцуулж, тэдний хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа Монголын крикет сонирхогчдын холбооны хамт олонд Оюу толгой асрыг амжилттай барьж ашиглалтад оруулсанд талархсанаа илэрхийлье!

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.