Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани “Тийсс”, “Хишиг арвин”-ы хамтарсан компанитай гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” компани өнөөдөр гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай томоохон гэрээ байгууллаа. Энэ нь бүтээн байгуулалтыг ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлэхэд чухал алхам болж байна. Гүний уурхайн налуу ам, үйлчилгээний портал барих энэхүү гэрээг “Тийсс” болон “Хишиг Арвин”-ны хамтарсан компанитай байгуулсан. “Хишиг Арвин” нь барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын үндэсний компани юм.

Үйлчилгээний порталыг барихад ойролцоогоор 240,000м3 газар шорооны ажил хийгдэнэ. Ингэснээр гүний уурхайгаас гадаргад гарах тусгай ам бий болгож, налуу нэвтрэлтийг хийх нөхцлийг бүрдүүлнэ.

Налуу амын барилгын ажлын хүрээнд тус бүр нь ойролцоогоор 5.5 метр өргөн, 6 метр өндөр, 6.5 километр урттай, зэрэгцээ орших хоёр хонгилыг барьж байгуулна. Нэг хонгил нь уурхайчид болон машин техник хэрэгсэл зорчих зориулалттай байх бол нөгөөх хонгилд нь хүдэр болон хаягдал чулууг газрын гүнээс гадарга руу тээвэрлэх туузан дамжуулгын систем хийгдэнэ. Гүний уурхайн энэ бүтээн байгуулалтад нийт 35,000м3 газар шорооны ажил, малтлагыг гүйцэтгэнэ.

“Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Энэхүү гэрээ нь гүний уурхайн төсөлд чухал ач холбогдолтой. Олон улсын тэргүүн туршлага, үндэсний компанийн хамтын ажиллагаа Монгол Улсад шинэ технологи, ур чадвар, мэдлэг туршлагыг хөгжүүлж байгаа нь Оюу толгойд төдийгүй үндэсний уул уурхайн салбарт үр өгөөжөө өгнө” гэж онцлов.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.