Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани 1 дүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” компани 2016 оны эхний улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Онцлох үзүүлэлтүүд:

  • 2016 оны 1 дүгээр улиралд “Оюу толгой” компани аюулгүй ажиллагааны амжилтаа бататгаж, 200,000 цагт ногдох гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.21 болж буурлаа.
  • Мөн улиралд 422.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон нь 2015 оны 4 дүгээр улирлаас 18.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр баяжмалын борлуулалтын тоо хэмжээ төлөвлөснөөс доогуур байсан ч алтны үнэ өндөр байсан нь орлогын өсөлтийг хангав.
  • 2016 оны 1 дүгээр улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 3.1 хувиар өсч улирлын дүнгээр өдөрт дунджаар 106,000 орчим мянган тонн хүдэр боловсруулав.
  • Энэ улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга нэмэгдсэнтэй уялдан баяжмалын үйлдвэрлэл өмнөх улирлын түвшингээ бататгав.
  • Баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх улирлаас 0.5 хувь нэмэгдэж, улирлын дээд түвшинд хүрэв.
  • Тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 30 орчим хувиар буурсан. Энэ нь нь хүдэр дэх алтны агуулга болон ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт дуусах дөхөж буйтай холбоотой.
  • Энэ улирлын алт үйлдвэрлэл төлөвлөж байснаас давсан тул “Туркойз Хилл” компани 2016 онд 210,000 – 260,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэх төлвөө 255,000 – 285,000 унц алт болгон нэмэгдүүллээ.
  • 2016 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын 95 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.
  • 2016 оны 1 дүгээр улиралд “ТЭЗҮ 2016”-ын хөрөнгө оруулалтын тооцоог шинэчлэн хийж дуусгав.
  • “Туркойз Хилл” компани “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр 2016 оны 2 дугаар улиралд гарна гэсэн төлвөө хэвээр хадгалж байна.
  • 2016 оны 3 дугаар сард “Оюу толгой”-н экспортод ачуулсан баяжмалын хэмжээ 2 сая тоннд хүрлээ.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Манай хамт олон уурхайн шат дамжлага бүрт бүтээмж, үйлдвэрлэл нэмэгдүүлэхийн зэрэгцээ Рио Тинто Групп төдийгүй уул уурхайн салбартаа аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр тэргүүлж байна. Зах зээлийн сорилт бэрхшээлийг амжилттай даван туулж буй шинэ тулгар компанийн хүчин чармайлт, нөөц бололцоог энэхүү үзүүлэлтүүд илтгэн харуулж байна” гэв.

422.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон нь өмнөх улирлаас 18.9 хувь өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр баяжмалын борлуулалтын тоо хэмжээ төлөвлөснөөс доогуур байсан ч алтны үнэ өндөр байсан нь орлогын өсөлтийг хангасан. Эхний улиралд 213,100 тонн баяжмал борлуулсан нь өмнөх улиралтай харьцуулахад 9.8 хувь доогуур байсан ба энэ нь Монгол Улс, БНХАУ-д Сар шинийн баярын амралтын өдрүүд тохиосонтой холбоотой.

2016 оны 1 дүгээр улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 3.1 хувиар өсч улирлын дүнгээр өдөрт дунджаар 106,000 орчим мянган тонн хүдэр боловсруулсан нь нэрлэсэн хүчин чадал болох 100,000 тонноос давж гарлаа. Энэ улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга нэмэгдсэнтэй уялдан баяжмалын үйлдвэрлэл өссөн. Баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх улирлаас 0.5 хувь нэмэгдэж, улирлын дээд түвшинд хүрэв. Тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 30 орчим хувиар буурсан. Энэ нь нь хүдэр дэх алтны агуулга буурсан болон ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт дуусах дөхөж буйтай холбоотой.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл

Оюу толгойн 2015 оны ТЭЗҮ-ийг шинэчлэн 2015 оны наймдугаар сард Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгсөний дараагаар гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил, ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын тооцоог шинэчлэх ажил явагдаж эхэлсэн ба 2016 оны нэгдүгээр улиралд хөрөнгө оруулалтын шинэчилсэн тооцоог хийж дууссан. Гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил гэдэгт өөрийн болон зураг төсөл, хангамж, барилга угсралтын менежментийн багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тооцооллыг шинэчлэх, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, гүний уурхайн хөндлөн малталтын ажлыг дахин эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай гол гол ажилд шаардагдах тоног төхөөрөмж, материалыг эртнээс худалдан авах зэрэг ажлууд багтана. Томоохон гэрээт ажлын сонгон шалгаруулалтыг хийж дуусгасан ба “Туркойз Хилл”, “Рио Тинто”, “Оюу толгой” компаниудын төлөөлөн удирдах зөвлөлөөс гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гарснаар эцэслэнэ. 2016 оны 1 дүгээр улирлаас эхлэн гүний уурхайн багийн гол удирдлагыг томилох ажил эхэлсэн. “Туркойз Хилл” компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр 2016 оны 2 дугаар улиралд гарна гэж төлөвлөж байна.

Үйл ажиллагааны цаашдын төлөв

Ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт алтны харьцангуй өндөр агуулгатай хүдэрт хүрч, энэ улирлын алт үйлдвэрлэл төлвөөс давсан тул “Туркойз Хилл” компани 2016 онд 210,000 – 260,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэх төлвөө 255,000 – 285,000 унц алт болгон нэмэгдүүллээ. Алтны өндөр агуулга бүхий ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт 2016 оны 2 дугаар улиралд дуусах төлөвтэй байна. “Туркойз хилл” компани энэ онд “Оюу толгой”-гоос 175,000 – 195,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна.

2016 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын 95 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.