Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани 2 дугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,


- Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн сайн гүйцэтгэл

- 126 сая ам.долларын татвар, хураамж

- 136 сая ам.долларын үндэсний худалдан авалт

“Оюу толгой” компани 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болсон хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцуулж, Тойм мэдээгээ шинэчлэн гаргалаа.

Онцлох үзүүлэлтүүд:

  • 2016 оны эхний зургаан сард “Оюу толгой” компани аюулгүй ажиллагааны амжилтаа бататгаж, 200,000 цагт ногдох гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.13 болж буурлаа.
  • 2016 оны 6 дугаар сард Жэкобс Инженеринг Групптэй гүний уурхайн бүтээн байгуулалтын инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн гэрээ байгуулсан.
  • 2, 5 дугаар босоо амны нэвтрэлт, гүний уурхайн бүтээн байгуулалт, барилга угсралт, засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх гэрээт компаниуд уурхайн талбар руу хүн хүч, материал техникээ зөөвөрлөх ажил үргэлжилж байна.
  • 2 дугаар улиралд 329.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон нь өмнөх улирлаас 22 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь алтны борлуулалт багассантай голчлон холбоотой.
  • 2016 оны 2 дугаар улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105,000 орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй дүйцэж байв.
  • Зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга тус тус буурч, 6 дугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой.
  • Тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувь буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас мөн шалтгаалав.
  • Энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй байлаа.
  • 2016 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Тайлант улирал манай хамт олон амжилт арвинтай байлаа. Бид аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр Рио Тинто группийн хэмжээнд тэргүүлээд зогсохгүй, уул уурхайн салбарт тэргүүн эгнээнд байна. Уул уурхайн салбар дахь зах зээлийн орчноос шалтгаалан, бид бүтээмж, зардлын асуудалд онцгой анхаарч ажилласан нь үр дүнгээ өгч, бизнесийг урт хугацаанд амжилттай авч явах суурийг бүрдүүлж байна” гэв.

2 дугаар улирлын Тойм мэдээ

“Оюу толгой” компани 2016 оны эхний хагаст 126 сая ам.долларын татвар, хураамж төлж, үндэсний худалдан авалтад 136 сая ам.доллар, үүнээс 35 сая ам.долларыг Өмнөговь аймгаас бараа, үйлчилгээ худалдан авахад зарцууллаа.

2 дугаар улиралд тус компани боловсрол, сургалтын хөтөлбөрүүдэд ойролцоогоор 49,000 ам.доллар, тогтвортой хөгжил, дэд бүтцийн төслүүдэд 5.9 сая ам.доллар зарцуулаад байна.

2015 онд Өмнөговь дахь түншлэгч талуудтай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу “Оюу толгой” компани Өмнөговьд дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлж байна. Үүнд, Ханбогд сумын усан хангамжийн байгууламж, Баян-Овоо сумын эрүүл мэндийн төв, Манлай сумын спорт цогцолбор зэрэг багтана. Эдгээр төслүүд нь тус компанийн Монгол Улс, Өмнөговь аймгийн урт хугацааны тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийн нэгээхэн хэсэг бөгөөд аймаг, орон нутагтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нэг чухал чиглэл юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалт

2016 оны 6 дугаар сард Жэкобс Инженеринг Групптэй гүний уурхайн бүтээн байгуулалтын инженерийн ажил, ханган нийлүүлэлт, барилга угсралт, менежментийн гэрээ байгуулсан. 2, 5 дугаар босоо амны нэвтрэлт, гүний уурхайн бүтээн байгуулалт, барилга угсралт, засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх гэрээт компаниуд уурхайн талбар руу хүн хүч, материал техникээ зөөвөрлөх ажил үргэлжилж байна. Уурхайн талбар дахь дэд бүтцийн захиргааг байгуулж, төслийн ажиллах хүчийг байршуулах ажил үргэлжилнэ. 2016 оны 7 дугаар сард “Тийсс”, “Хишиг арвин” компанийн түншлэлтэй гэрээ байгуулж, үйлчилгээний болон туузан дамжуулгын хонгилын ажил гүйцэтгүүлэхээр болсон.

Үйл ажиллагааны цаашдын төлөв

2016 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.


“Оюу толгой”-н санхүүгийн гол үзүүлэлтүүд (“Туркойз Хилл” компаниас нийтэд мэдээлснээр)*

* Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдагдсан аливаа тоон мэдээг Туркойз Хилл Ресурс компанийн аудитлагдаагүй явцын тайлантай тулгаж, ашиглана уу.

**Үйл ажиллагааны мөнгөн зардал зэрэг үзүүлэлтүүдийг “Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн бус зарчимд хамаарагддаггүй хэмжүүр” (NON-GAAP MEASURES) хэсэг, санхүүгийн тайлангаас тодруулна уу

***2016 оны 3 дугаар сарын 31-ээр тасалбар болсон эхний гурван сарын үйл ажиллагааны мөнгөн зардал, С1, урсгал зардлын дүнд компанийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон бэлэн мөнгө, цэвэр ашиг (алдагдал)-ыг нэгтгэн тайлагнахад тохируулга хийгдсэн.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.