Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани 2017 оны 1-р улирлын гүйцэтгэлийн тойм мэдээгээ гаргалаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

- Дэлхийн жишигт нийцсэн аюулгүй ажиллагаа болон байгаль орчны гүйцэтгэл

- 2016 оны Монголын шилдэг татвар төлөгч болж, Топ-100 аж ахуйн нэгжээс хоёрт эрэмбэлэгдлээ

- 37.2 сая ам.долларын татвар төлж, 2017 оны 1-р улиралд дотоодын ханган нийлүүлэлтэд 75 сая ам.доллар зарцууллаа

“Оюу толгой” компани өнөөдөр 2017 оны 1-р улирлын гүйцэтгэлийн тойм мэдээгээ гаргалаа.

2017 оны эхний гурван сард “Оюу толгой” Монгол Улсын Засгийн газарт 37.2 сая ам.долларыг татвар, төлбөр бусад хураамжид төлсөн бөгөөд Татварын Ерөнхий Газраас тус компанийг 2016 оны шилдэг татвар төлөгчөөр нэрлэлээ.

Энэ хугацаанд “Оюу толгой”-н ажилчдын 93 хувийг монгол ажилчид бүрдүүлсэн бөгөөд үүнд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажиллах хүч мөн багтсан. Мөн улиралд 150,000 хүн цагийн сургалтад 7,000 гаруй ажилчид, гэрээтүүдийг хамруулжээ.

Дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний 1/3-тэй тэнцэх хэмжээний буюу нэг тонн хүдэр боловсруулахад ердөө 0.405 м3 ус ашиглаж дэлхийн жишиг байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгасан. Мөн энэ хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 88.7 хувь байлаа.

Тогтвортой хөгжил гол анхаарах асуудлын нэг хэвээр байж улирлын хэмжээнд 2.9 сая ам.долларыг Өмнөговь аймаг дахь төсөл хөтөлбөрүүдэд зарцууллаа. Түүнчлэн 75 сая ам.доллар болон 22 сая ам.долларыг үндэсний болон Өмнөговийн ханган нийлүүлэлтэд тус тус зарцуулж дэмжлээ.

“Оюу толгой” компани Өмнөговь аймгийн Ханбогд болон хөрш сумуудад байгаль орчны хяналт мониторинг, ур чадварын хөтөлбөр, бэлчээрийн менежмент, биологийн олон янз байдлын хөтөлбөр, сургалт болон бусад байгаль орчин, орон нутаг болон тогтвортой хөгжлийн төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүллээ.

Нэгдүгээр улиралд ил уурхайн үйл ажиллагаа өндөр зэсийн агуулгатай ч харьцангуй бага алтны агуулгатай Үе шат 6 дээр голчлон төвлөрлөө. Баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц өмнөх улирлуудаас хамгийн өндөр түвшинд хүрч, боловсруулсан хүдрийн хэмжээ 2017 оны 1-р улиралд 2016 оны 4-р улирлаас 2.7 хувиар өсч, 2017 оны 1-р улиралд өдрийн дундаж гарц 112,100 тонн хүрсэн нь 2016 оны 4-р улирлынхаас 5.1 хувиар өсчээ. Агуулгын зэрэглэлийн муруйгийн доод түвшин дэх хэсгийн хүдрийн агуулга болон болон металл авалт бага байсан нь 2017 оны 1-р улиралд 2016 оны 4-р улиралтай харьцуулахад зэсийн үйлдвэрлэл 16.3 хувь, алтны үйлдвэрлэл 49 хувиар тус тус буурахад нөлөөлжээ.

Тойм мэдээг энд дарж үзнэ үү.

Туркойз Хилл “Оюу толгой”-г 2017 онд 130,000-аас 160,000 тонн баяжмал дахь зэс, 100,000-140,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна. Жилийн турш “Оюу толгой”-н ил уурхай Үе шат 4 болон 6-д олборлолт явуулах төлөвтэй байна. Зэсийн агуулга ойролцоогоор 25 хувиар, алтны агуулга тал хувиар буурах төлөвтэй байгаа тул үйлдвэрлэлийн төлөв 2016 оныхтой харьцуулахад буурсан. 2016 оны турш Үе шат 4-ийн олборлолтын төлөвлөгөө Үе шат 4А болон Үе шат 4Б гэсэн хоёр хэсэгт хуваагдан үе шат 4-ийн алтны агуулга өндөр хэсэгт 2018 оны дундуур хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Үүний дагуу 2017 онд ил уурхайн хөрс хуулалт Үе шат 4А дээр төвлөрнө.

---

“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ

Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно.

2016 оны 1-р улирал

2016 оны 2-р улирал

2016 оны 3-р улирал

2016 оны 4-р улирал

2017 оны 1-р улирал

2016 он бүтэн жилээр

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

22,867

22,716

25,739

25,615

24,333

96,938

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

9,662

9,525

9,146

9,819

10,087

38,152

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

Зэс (%)

0.70

0.64

0.66

0.61

0.51

0.65

Алт (г/т)

0.63

0.33

0.21

0.25

0.15

0.36

Мөнгө (г/т)

1.92

1.92

1.99

1.50

1.30

1.83

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

229.5

207.1

203.2

206.7

176.0

846.6

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

25.1

24.9

22.9

22.0

21.6

23.8

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

57.6

51.7

46.6

45.5

38.1

201.3

Алт (‘000 унциар)

144

70

37

49

25

300

Мөнгө (‘000 унциар)

395

391

361

273

215

1,420

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

213.1

227.4

206.2

182.0

190.2

828.6

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 тонноор)

51.2

54.4

45.7

37.6

39.5

188.9

Алт (‘000 унциар)

175

95

38

39

32

347

Мөнгө (‘000 унциар)

305

395

341

239

205

1,280

Металл авалт (%)

Зэс

85.6

83.3

78.0

76.6

74.9

81.0

Алт

72.2

69.3

62.0

63.4

48.8

68.5

Мөнгө

66.4

65.9

61.7

57.2

51.8

63.1

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.