Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани 2018 оны III улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

“Оюу толгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 8 тэрбум ам.доллар давлаа

- “Оюу толгой”-н зэсийн баяжмал олон улсын зах зээлд гарсны таван жилийн ой долдугаар сард тохиолоо.
- Гуравдугаар улиралд Аюулгүй ажиллагааг хангахад онцгойлон анхаарч ажиллалаа.
- Жил тутмын гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө, зардлын шинэчилсэн тооцооллыг хийлээ.
- “Оюу толгой” энэ жилийн гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлаад байна.
- 124 ханган нийлүүлэгч оролцсон “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018”-г амжилттай зохион байгуулав.

Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2018 оны IX сарын 30-наар дуусгавар болсон гуравдугаар улирлын шинэчилсэн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа.

“Оюу толгой” компани 2018 оны гуравдугаар улирлын 92 хоногийн 83-д нь гэмтэл, бэртэлгүй ажиллав. 2018 оны эхний гурван улирлын байдлаар “Оюу толгой” компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.19 байлаа.

“Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос эхлэн 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 1.6 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2018 оны эхний гурван улиралд 152 сая ам.доллар төлсөн байна.

“Оюу толгой” компанийн үндсэн болон гэрээт ажилчдын тоо 17 мянга давж, Монгол Улсад ажил олгогч хамгийн том хувийн хэвшлийн байгууллага болоод байна. Ажиллах хүчний 93 хувь нь монгол бөгөөд үүний 19.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд, нийт ажиллах хүчний 53.9 хувийг гүний уурхайн ажилчид бүрдүүлж байна.

Гүний уурхайн мэдээлэл

Гүний уурхайн бүтээн байгуулалтын хуваарь, зардлын тооцооллыг 2 дахь удаагаа нягтлан шалгалаа. Шинэчилсэн тооцооллоор гүний уурхайн төсөл төсөвт өртөгтөө багтан, анхны хүдэр гаргах хугацаа болоод төслийн бүтээн байгуулалт дуусах хугацаа төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна гэж дүгнэв. Харин хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтад тулгарч буй зарим хүндрэлүүд болон чулуулгийн нөхцөл байдлаас 2021 оны нэгдүгээр улиралд эхлэх ёстой байсан гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл бага зэрэг хойшилж, мөн оны гуравдугаар улирал руу шилжих магадлалтай гэсэн шинэчилсэн тооцоолол гарлаа.

“Оюу толгой” нэг тонн хүдэр боловсруулахдаа ердөө 0.35 шоо метр буюу дэлхийн ижил үйл ажиллагаатай бусад уурхайн хэрэглэдгээс даруй гурав дахин бага ус ашиглаж, олон улсад жишиг болохуйц байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгав. Тус тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 89 хувь байлаа. Усны хэрэглээ болон нөөцийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Боловсрол, сургалтын үйл ажиллагаа нь “Оюу толгой”-н үйл ажиллагааны нэн чухал хэсэг юм. Бид “эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээх” гэсэн алсын хараагаа мөрдлөг болгон тууштай хэрэгжүүлж байна. 2018 оны III дугаар улиралд 215,503 хүн/цагийн сургалт явуулж, нийт 10,301 үндсэн болон гэрээт ажилчин хамруулсан байна.

“Оюу толгой” компани 2018 оны эхний гурван улиралд 793 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 562 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 79 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010 оноос 2018 оны III улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад нийт 2.6 тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 379 сая ам.доллар зарцуулсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн 2018 оны III улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

2018 оны гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлан

Гуравдугаар улиралд ил уурхайн олборлолтын IV шатны хатуулаг өндөртэй хүдрийн боловсруулалт нэмэгдсэн хийгээд төлөвлөгөөт засварын түр зогсолт хийсэнтэй холбогдолтойгоор тээрмийн ашиглалтын түвшин өмнөх улирлынхаас 5 хувиар буурсан. Хүдэр дэх агуулга, метал авалт нэмэгдсэн авч бүтээмж буурснаас үүдэн зэсийн үйлдвэрлэл өсөлтгүй байлаа. Хүдэр дэх агуулга, метал авалт өндөрссөний хүчинд алтны үйлдвэрлэл 54 хувиар нэмэгдсэн. Долоо, наймдугаар сарын үргэлжилсэн их усан борооноос үүдэн Хятадын авто, төмөр замын тээвэрлэлт саарсныг дагаад борлуулалтын хувь хэмжээ буурсан. Гуравдугаар улирлын борлуулалт өмнөх улирлынхаас бага байна. Хоёрдугаар улирлын борлуулалт нэгдүгээр улирлын эрс өсөлтийн нөлөөнөөс гараагүй байсан учраас харьцангуй өндөр байсан юм.

Туркойз Хилл “Оюу толгой”-г 2018 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байснаа 140,000-155,000 тонн болгон шинэчилжээ. Харин баяжмал дахь алтны үйлдвэрлэл 240,000-280,000 унци байх таамаглал хэвээр байна.

2017 оны 3-р улирал

2017 оны 4-р улирал

2018 оны 1-р улирал

2018 оны 2-р улирал

2018 оны 3-р улирал

2018 оны эхний 9 сар

2017 оны эхний 9 сар

2017 оны нийт

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

27,466

28,929

23,131

22,792

22,523

68,446

76,992

105,921

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

10,615

10,838

9,561

10,164

9,652

29,377

30, 399

41,177

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

Зэс (%)

0.48

0.53

0.51

0.48

0.51

0.5

0.5

0.51

Алт (г/т)

0.18

0.2

0.25

0.26

0.38

0.29

0.16

0.17

Мөнгө (г/т)

1.34

1.54

1.32

1.17

1.19

1.22

1.34

1.39

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

170

205.4

177.3

178.8

179.8

535.9

517

722.5

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

21.7

22

21.9

22

21.9

21.9

21.7

21.8

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 tonnes)

36.9

45.3

38.8

39.4

39.4

117.6

112.1

157.4

Алт (‘000 ounces)

31

35

42

50

77

169

80

114

Мөнгө (‘000 ounces)

239

285

221

225

230

676

689

974

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

176.6

175.5

163.1

220

171.9

555

548.8

724.3

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 tonnes)

36.9

35.7

34.3

46.1

36

116.4

113.6

149.3

Алт (‘000 ounces)

29

27

31

51

55

137

84

111

Мөнгө (‘000 ounces)

229

205

206

250

201

657

656

860

Металл авалт (%)

Зэс

73.5

78

79.5

79.7

80.9

80.1

74.3

75.4

Алт

51.2

50.5

55

59.8

64.7

61.2

49.4

49.7

Мөнгө

52.8

53

54.6

58.4

62.8

58.4

51.8

52.9

“Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2018”

“Оюу толгой” 2018 оны X сарын 3, 4-нд Буянт Ухаа спортын ордонд анхны бие даасан ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнгээ зохион байгууллаа. “Оюу толгой”-той хамтран ажиллагч 1200 орчим ханган нийлүүлэгчдийг төлөөлж 124 компани оролцсон “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн 2018” энэ чиглэлээр Монголд зохиогдсон хамгийн том үзэсгэлэн болж байна. Энэ үеэр импортыг дотоодын бүтээгдэхүүнээр орлуулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” стратегиэ танилцуулж, “Оюу толгой”-той хамтран ажиллах хүсэлтэй бүхий л компаниудад зориулсан мэдээллийн “Оюу” нэгдсэн сан, ханган нийлүүлэгчдийг чадавхжуулах “Бизнесийн инноваци хөгжлийн төв”-өө албан ёсоор нээлээ. Түүнчлэн Монголдоо тэргүүлэгч арилжааны дөрвөн банктай хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээ байгуулснаар “Оюу толгой”-той гэрээлэгч компаниуд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах, харьцангуй хялбараар бизнесээ өргөжүүлэх боломжтой боллоо. Энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулалтад 150 гаруй хүн гар бие оролцов.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.