Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” компани 2019 оны II улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

  • Оюу толгойн уурхай аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээрээ “Рио Тинто” группийн хэмжээнд дунд тэргүүлсэн хэвээр байна
  • “Оюу толгой” ХХК Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекст нэгдлээ
  • Оюу толгойн ил уурхай гавьяат геологич Д.Гарамжавын нэрэмжит боллоо
  • Гүний уурхайн баг бүтээмж нэмэгдүүлэх санаачилга гаргаж хэрэгжүүлсний үр дүнд VI сард 1,000 м хөндлөн нэвтрэлтийн ажил гүйцэтгэсэн амжилттайгаар II улирлыг үдлээ
  • 2019 оны эхний хоёр улирлын байдлаар 222 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулаад байна. 

“Оюу толгой” компани 2019 оны зургаадугаар сарын 30-наар дуусгавар болсон II улирлын гүйцэтгэлийн тайлан болон шинэчилсэн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа.

“Оюу толгой” ХХК уул уурхайн долоон компанийн хамт Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекст нэгдэв. Энэ хүрээнд салбартаа ил тод засаглал, хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал, орон нутгийн хөгжил зэрэг чиглэлээр уул уурхайн сайн жишгүүдийг бодитоор төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна.

2019 оны эхний хагас жилд компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.12 байв. Оюу толгойн уурхайд хэвшиж тогтсон аюулгүй ажиллагааны соёлыг түгээн дэлгэрүүлэх, туршлага хуваалцах зорилгоор сургалтууд зохион байгуулсны нэг нь Төв аймгийн Заамар сумын уул уурхайн компаниудын оролцсон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөрлөг байлаа.

    “Оюу толгой” компани “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээх” алсын хараагаа мөрдлөг болгон мэргэжил сургалтын төв болон дээд боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Уул уурхайн чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай санамж бичиг байгуулсан бол МУИС-аас “Оюу толгой”-г “Шилдэг түнш”-ээр шалгаруулсан. Компаниас 2019 оны эхний хоёр улиралд 341,919 хүн/цагийн сургалт явуулсанд 13,266 үндсэн болон гэрээт ажилчин хамрагдсан байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, “Мобиком корпораци”-тай хамтран зам тээврийн осол, түүнээс үүдэн хүний амь эрсдэх, бэртэх гэмтэх эрсдэлийг бууруулахад чиглэсэн “Яараад яахав дээ” аяныг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлэв. 280 сая төгрөгийн санхүүжилт бүхий нөлөөллийн аяны зэрэгцээ Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн төв Сайншанд хүрэх замд хурд хэмжигч, иж бүрэн камер суурилуулах юм. 

    “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос эхлэн 2019 оны II улирлын байдлаар 2.4 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2019 оны эхний хагас жилд 107 сая ам.долларыг татварт төлсөн байна.

 “Оюу толгой” компани 2019 оны эхний хагас жилд 689 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 484 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулав. 2010 оноос 2019 оны II улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад 2.9 тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 488 сая ам.доллар зарцуулсан байна. Орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлж, чанаржуулах зорилгод нийцүүлэн Даланзадгадад жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспо зохион байгуулав.

“Оюу толгой” компанийн 2019 оны II улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

Гүний уурхайн төслийн шинэчилсэн мэдээлэл

Одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нарийвчилсан дата мэдээллээс илэрхий байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Үүнээс улбаалан дунд түвшний тээвэрлэлтийн зам, хүдэр тээвэрлэх систем зэрэг гүний уурхайн дэд бүтцэд нэн чухал байгууламжуудыг өөр газар барих, эсвэл бүр барихаа болих шаардлага үүсэх магадлалтай байна. Гүний уурхайн төслийн үлдсэн ажлыг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээ ирэх оны хоёрдугаар хагаст бэлэн болно.

Урьдчилсан мэдээллээс харахад зураг төслийн аль хувилбарыг сонгохоос шалтгаалаад гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд эхлэхээр байгаа нь 2016 оны ТЭЗҮ-д заасан хугацаанаас 16-30 сараар хойш билээ. Босоо ам II-ын бүтээн байгуулалтын явцад геотехникийн болон бусад хүндрэл гарах магадлалтай эрсдлийн 8 сарыг тус хугацаанд оруулж тооцсон болно. Илүү тодорхой тов гаргахын тулд нарийвчилсан үнэлгээг хийж байна.

Дээр дурдсан үнэлгээнүүдийн үр дүнгээс шалтгаалаад гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал 6.5-7.2 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоо гарч байгаа нь өмнөх дүн 5.3 тэрбум ам.доллараас 1.2-1.9 тэрбум ам.доллараар давуу юм.

2019 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлан

  • 39156 тонн зэс олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 0.6 хувиар бага
  • 71825 унци алт олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 43.7 хувиар илүү
  • Тээрэмдсэн хүдрийн хэмжээ өмнөх оныхоос 2.3 хувиар, өмнөх улирлынхаас 12.3 хувиар илүү
  • Олборлолтын 4A дугаар үе шатнаас 4B дүгээр үе шатанд шилжиж, хуримтлагдсан хүдрийн овоолгыг ашигласантай холбоотойгоор:
  • 2019 оны I улиралд 0.57% байсан зэсийн агуулга 0.46% болж буурсан. 
  • Алтны агуулга 2019 оны I улиралд 0.58 г/т байснаас 0.31 г/т болж буурсан.
  • Үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ 2019 оны I улирлынхаас 14 хувиар буурсан
  • Үйлдвэрлэсэн зэсийн хэмжээ 2019 оны I улирлынхаас 14.6 хувиар буурсан.
  • Үйлдвэрлэсэн алтны хэмжээ 2019 оны I улирлынхаас 40 хувиар буурсан.

4B болон 6 дугаар шатны хүдрийг түлхүү олборлож буйтай холбоотойгоор зэс, алтны агуулга он дуустал үргэлжлэн буурах төлөвтэй. Гэсэн хэдий ч “Оюу толгой” компани 2019 оны зэс, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна.

II босоо амны ажлуудыг дуусгаж, ашиглалтад оруулах нь Гүний уурхайн төслийн багийнхны хувьд эн тэргүүний зорилт хэвээр байна. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан тул босоо амны ган татлагыг холбох ажлыг 7 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн. III болон IV босоо амны барилгын ажил жигд явагдаж байгаа бөгөөд II босоо амыг төлөвлөсөн ёсоор

2019 оны 10 дугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Уурхайн удирдлагын өрөө, анхдагч бутлуур зэрэг дэд бүтцийн чухал байгууламжууд ашиглалтад бэлэн болсон.

Гүний уурхайн төслийн баг бүтээмж нэмэгдүүлэх шийдэл, санаачилга хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн 6 дугаар сард 1000 метр хөндлөн нэвтрэлтийн ажил гүйцэтгэж дээд амжилт тогтоолоо. Мөн сард хөрс чулуулгийн нөхцөл дээрдэж, бүтээмж дээшилсэнтэй холбоотойгоор хүдрийн туузан дамжуулгын налуу амны малталтын хэмжээ өмнөх бүх саруудын үзүүлэлтээс өндөр гарсан.

“Оюу толгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

2018 оны II улирал

2018 оны III улирал

2018 оны IV улирал

2019 оны I улирал

2019 оны II улирал

2019 оны эхний хагас жил

2018 оны эхний хагас жил

2018 он

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

22,792

22,523

22,863

23,943

24,408

48,351

45,923

91,309

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

10,164

9,652

9,361

9,255

10,394

19,649

19,725

38,738

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

  Зэс (%)

0.48

0.51

0.55

0.57

0.46

0.51

0.50

0.51

  Алт (г/т)

0.26

0.38

0.56

0.58

0.31

0.44

0.25

0.36

  Мөнгө (г/т)

1.17

1.19

1.22

1.25

1.20

1.23

1.24

1.22

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

178.8

179.8

189.0

210.1

180.6

390.7

356.1

724.9

  Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

22.0

21.9

21.9

21.8

21.7

21.8

22.0

21.9

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

  Зэс (‘000 тонноор)

39.4

39.4

41.5

45.8

39.2

85.0

78.2

159.1

  Алт (‘000 унциар)

50

77

117

120

72

192

92

285

  Мөнгө (‘000 унциар)

225

230

238

247

238

486

446

914

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

220.0

171.9

191.4

184.9

225.3

410.3

383.1

746.4

Борлуулсан баяжмал дахь металлууд:

  Зэс (‘000 тонноор)

46.1

36.0

40.2

38.5

46.6

85.1

80.4

156.7

  Алт (‘000 унциар)

51

55

111

98

116

213

82

248

Мөнгө (‘000 унциар)

250

201

216

200

245

445

456

873

Металл авалт (%)

  Зэс

79.7

80.9

84.8

83.8

80.2

82.2

79.6

81.4

  Алт

59.8

64.7

71.7

70.1

63.6

68.2

57.6

65.2

Мөнгө

58.4

62.8

67.1

63.2

59.2

61.2

56.4

60.9


“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.