Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой”-н хамт олон ой, хээрийн түймэртэй тэмцэх үйлсэд нэгдлээ

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” ХХК болон тус компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдад ой, хээрийн түймэртэй тэмцэх, аюулгүй ажиллагааг хангахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 53,123,100 (тавин гурван сая нэг зуун хорин гурван мянга нэг зуун) төгрөгийн дүн бүхий хөдөлмөр хамгааллын гутал, бээлий, мөнгөн хандив өглөө.

Өнөөдөр болсон уг арга хэмжээний үеэр “Оюу толгой” компани, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Австралийн онцгой байдал эрхэлсэн байгууллагаас мэргэжлийн туслалцаа ирүүлэх боломж судалж буйг Гүйцэтгэх захирал Армандо Торрес уламжиллаа.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.