Хэвлэл мэдээлэл
Мэдээ

Оюу Толгой төсөл бидний нүдийг нээж, боломжийг харуулсан

Чойрын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал сургуулийн өргөтгөлийг барих, шинэчлэн сайжруулахад оруулж буй Оюу Толгой төслийн хувь нэмрийг өндрөөр үнэлэв

Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn) – 10-р сарын 22-ны хагас сайн өдөр Говьсүмбэрийн сургуулийн захирал Г.Энхбат, Оюу Толгой төслийн удирдлагууд, нутгийн лам нар Оюу Толгой төслөөс санхүүжүүлэн Говьсүмбэр аймагт барих Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолд оролцлоо.

Дөрвөн жилийн өмнө 90 оюутантай байсан тус сургууль Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалтын ачаар өргөжин тэлж, өдгөө 700 гаруй оюутантай болоод байна. Орчин үеийн мультимедиа технологийг сургалтдаа хэрэглэдгээрээ энэ сургууль алдартай билээ.

Оюу Толгой төсөл, оюутнууд, гэрээт барилгын компаниуд, хэвлэл мэдээллийн 100 гаруй төлөөлөгчид оролцсон ёслолын ажиллагааг манай үндэсний соёл урлагийн дээд хөгжмийн тоглолтоор нээсэн бөгөөд сургуулийн багш нарын нэгний бичсэн жүжгийг ирсэн төлөөлөгчдөд тоглож сонирхуулав.Мөн сургуулийн удирдлага болон Оюу Толгой төслийн Бүсийн хөгжил, харилцааны асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон нар харилцан үг хэлэв.

Жижиг экскаватороор өргөтгөлийн барилгын эхний шавыг хөндсөн бөгөөд ирсэн зочид сүү, цайны дээжийг өргөж, ёслол үйлдэв.

Говьсүмбэрийн МСҮТ-ийн захирал Энхбат хэлэхдээ, “Өнөөдөр зөвхөн шинэ барилгын шав тавих ёслол хийсэн хэрэг биш юм. Магадгүй хамгийн чухал нь шинэ технологи, шинэ ойлголт, шинэ хандлагыг бид сургалтдаа нэвтрүүлэхийн эхлэлийг тавилаа. Оюу Толгой энэ бүхний эхлэлийг тавихад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм” гэв.

Дэвид Патерсон, “Оюу Толгой төсөл энэ сургуулийг дэмжиж байгаадаа их бахархаж байна. Шинээр барих барилгын загвар төслийг тус сургуулийн багш сурагчид хамтран гаргасан нь энэ өргөтгөл бол жинхэнэ орон нутгийн санаачилга дээр тулгуурласан гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь бидэнд хамгийн чухал юм. Бид Монголын оюутан залуучуудад ирээдүйд их боломж авчрах ажил мэргэжлийг эзэмшихэд нь тусалж байгаадаа туйлын их баяртай байна” гэж хэлэв.

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.