“Оюу толгой” ХХК-ийн Худалдан авалт


“Оюу толгой” компанийн Худалдан авалтын газар нь зардал багатай, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангасан, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон компанийн үйл ажиллагаанд аль болох илүү үр өгөөж авчрахын зэрэгцээ, Монгол улсад тэр дундаа Өмнөговь аймагт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэн, дотоодын ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр зорьж байна.

Бид олон талт хамтын ажиллагааг сайжруулан, хялбар, өндөр ёс зүй бүхий худалдан авалтын процессын дагуу бизнесийн тогтвортой хөгжлийг ханган, “Оюу толгой”-н хэрэгцээг хангах аюулгүй, найдвартай, өрсөлдөхүйц чадвар бүхий дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон ажиллаж Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн.
“Оюу толгой” компанийн Худалдан авалтын үйл ажиллагаа нь дэлхийд тэргүүлэх шилдэг туршлага, олон улсын стандартад нийцсэн ил тод, шударга зарчим бүхий худалдан авалтын бодлого, журмуудын дагуу явагддаг. Та бүхэн бодлого журмуудын талаар энэхүү цахим хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах боломжтой.
Оюу Толгой компанийн Худалдан авалтын газар нь үндсэн үйл ажиллагаа болон гүний уурхайн хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх тодорхой зорилго бүхий Ил уурхай худалдан авалт болон болон Гүний уурхай худалдан авалт/ Гэрээ гэсэн 2 газартай үйл ажиллагаагаа явуулж байна. Худалдан авалтын үндсэн хоёр газартай.

Ил уурхайн Худалдан авалтын газар

Тус газар нь “Оюу толгой” компанийн үндсэн үйл ажиллагааг дэмжин ажилладаг ханган нийлүүлэлтийн сүлжээний удирдлагын алба юм. Тус газар нь дор дурдсан багуудаас бүрддэг. Үүнд:
  • Худалдан авалтын Бодлогын баг - Худалдан авалтыг төрөлжүүлэх бодлого болон Монголд үйлдвэрлэв төслийг санаачлан хэрэгжүүлэх, мөн оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх үүрэгтэй.
  • Гэрээт худалдан авалтын баг – 100,000 ам.доллароос дээш үнийн дүнтэй бүтэгдэхүүн, үйлчилгээг худалдан авах гэрээ хэлцэл байгуулах үүрэгтэй.
  • Худалдан авалтын баг – 100,000 ам.доллароос доош үнийн дүнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах үүрэгтэй.
  • Гэрээний менежментийн баг – Нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг хянах, зохицуулах үүрэгтэй.
  • Барааны нөөцийн удирдлагын баг – Үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор барааны нөөцийг хянах, удирдах үүрэгтэй
  • Сайжруулалтын баг – Худалдан авалтын газрын бүхий л гүйцэтгэлийг тайлагнах, хянах, сайжруулах үүрэгтэй.

Гүний уурхайн төслийн худалдан авалт болон гэрээний газар

Тус газар нь Хойд Хюго, Дамметтын ордууд болон Блок Кэйв гүний уурхайн олборлолт, тэдгээртэй холбогдох материалыг боловсруулах, бутлах тоног төхөөрөмж, дэд бүтцийг дэмжих зэргийг багтаасан “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төсөлд шаардагдах бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах гэрээ хэлцэл байгуулах үүрэгтэй.
Төслийн үйл ажиллагаа нь Гүний уурхайн нэвтрэлт болон барилга угсралтын үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Гүний уурхайн нэвтрэлтийн худалдан авах гэрээ хэлцэл байгуулах үйл ажиллагаа нь Оюу толгой компанийн шууд удирдлага дор байдаг бол төслийн барилга угсралтын ажлыг ажлыг Оюу толгой компанийг төлөөлж Жэкобс Инженерин компани хариуцан ажилладаг.


Шинээр...

​Оюу Толгой Худалдан авалтын газар - Мод тарих аян -

Oюу Толгой компанийн Худалдан авалтын газар нь 2016 онд ЭМААБО-ны чиглэлээр хэд хэдэн ажлуудыг санаачлан амжилттай зохион байгуулсан.

Энэ жил бид энэ чиглэлээр үндсэн 3 төсөл хэрэжүүлэхээр төлөвлөсөн ба эхний ээлжинд 2017 оны 5-р сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Мод тарих" сайн дурын аянг зохион байгууллаа. Бид Улаанбаатар хотод байрлах нийт 56 ханган нийлүүлэгч байгууллагуудад хамгийн багадаа 10 ширхэг мод хамтдаа тарихыг уриалсан ба тэдгээрээс 38 ханган нийлүүлэгч байгууллагууд бидний уриалгыг дэмжин оролцлоо. Оюу Толгой компанийн Худалдан авалтын газрын ажилчид ороод ойролцоогоор 500 хүн нийт 1700 мод тарьсан ба үүн дотор чацарганы мод 250, хайлаас 200, улиас 30, бургас 20, бут 1200 тус тус тарьсан байна. Энэхүү аянг маань аюулгүй бөгөөд үр дүнтэй явуулж оролцсон Худалдан авалтын газрын ажилчид болон нийт 38 ханган нийлүүлэгч байгууллагуудын төлөөлөл болсон бүх оролцогчиддоо бид талархлаа илэрхийлье. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бид ХАМТДАА байгаль орчиндоо их хувь нэмэр оруулж чадлаа.


Арга хэмжээ

Туул голын сав газрыг цэвэрлэх аян -

Оюу Толгой компанийн Худалдан авалтын газрын зохион байгуулж буй дараагийн аян болох Туул голын сав газрыг цэвэрлэх аян 2017 оны 9-р сарын 16-ны өдөр болох гэж байна.