“Оюу толгой” ХХК-ийн Худалдан авалт


“Оюу толгой” компанийн Худалдан авалтын газар нь зардал багатай, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангасан, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон компанийн үйл ажиллагаанд аль болох илүү үр өгөөж авчрахын зэрэгцээ Монгол Улсад, ялангуяа Өмнөговь аймагт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, дотоодын ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр зорьж байна.

Бид олон талт хамтын ажиллагааг сайжруулан хялбар, зарчимч ёс зүй бүхий худалдан авалтын процессын дагуу бизнесийн тогтвортой хөгжлийг ханган “Оюу толгой”-н хэрэгцээг хангах аюулгүй, найдвартай, өрсөлдөхүйц чадвар бүхий дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгон ажиллаж Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн билээ.
“Оюу толгой” компани худалдан авалтын үйл ажиллагаагаа дэлхийд тэргүүлэх шилдэг туршлага, олон улсын стандартад нийцсэн ил тод, шударга зарчим бүхий худалдан авалтын бодлого, журмын дагуу явуулдаг. Та бүхэн бодлого журмуудын талаар энэхүү цахим хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах боломжтой.
"Оюу толгой" компанийн Худалдан авалтын газар нь үндсэн үйл ажиллагаа болон гүний уурхайн хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх тодорхой зорилго бүхий Ил уурхайн болон Гүний уурхай худалдан авалт/Гэрээ гэсэн хоёр газартай үйл ажиллагаагаа явуулж байна.

Ил уурхайн Худалдан авалтын газар

“Оюу толгой” компанийн үндсэн үйл ажиллагааг дэмжин ажилладаг ханган нийлүүлэлтийн сүлжээний удирдлагын алба юм. Тус газар нь дор дурдсан багуудаас бүрддэг. Үүнд:
  • Худалдан авалтын Бодлогын баг - Худалдан авалтыг төрөлжүүлэх бодлого болон "Монголд үйлдвэрлэв" төслийг санаачлан хэрэгжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх үүрэгтэй.
  • Гэрээт худалдан авалтын баг – 100,000 ам.доллароос дээш үнийн дүнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах гэрээ хэлцэл байгуулах үүрэгтэй.
  • Худалдан авалтын баг – 100,000 ам.доллароос доош үнийн дүнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах үүрэгтэй.
  • Гэрээний менежментийн баг – Нийлүүлэгчдийн гэрээний хэрэгжилтийг хянах, зохицуулах үүрэгтэй.
  • Барааны нөөцийн удирдлагын баг – Үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор барааны нөөцийг хянах, удирдах үүрэгтэй
  • Сайжруулалтын баг – Худалдан авалтын газрын бүхий л гүйцэтгэлийг тайлагнах, хянах, сайжруулах үүрэгтэй.

Гүний уурхайн төслийн Худалдан авалт болон Гэрээний газар

Тус газар нь Хойд Хюго Дамметтын орд болон Блок Кэйв гүний уурхайн олборлолт, тэдгээртэй холбогдох материалыг боловсруулах, бутлах тоног төхөөрөмж, дэд бүтцийг дэмжих зэргийг багтаасан “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төсөлд шаардагдах бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах гэрээ хэлцэл байгуулах үүрэгтэй.
Төслийн үйл ажиллагаа нь Гүний уурхайн нэвтрэлт болон барилга угсралтын үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Гүний уурхайн нэвтрэлтийн худалдан авах гэрээ хэлцэл байгуулах үйл ажиллагаа нь "Оюу толгой" компанийн шууд удирдлага дор байдаг бол төслийн барилга угсралтын ажлыг ажлыг "Оюу толгой" компанийг төлөөлж, "Жэкобс инженеринг" компани хариуцан ажилладаг.


Шинээр...

"Ажилчдын дуу хоолой" цувралын шинэ дугаар "Монголд үйлдвэрлэв" -

Оюу толгой компанийн эрхлэн явуулдаг "Ажилчдын дуу хоолой" цувралын шинэхэн дугаар болох Монголд үйлдвэрлэв дугаар гарсан байна. Энэхүү дугаараас Та бүхэн Оюу Толгой компанийн Худалдан авалтын газрын Монголд үйлдвэрлэв стратегийн хувьд хийж бүтээсэн амжилт бүтээл болон түүний хөгжлийн дараагийн шатны талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой

Арга хэмжээ

Оюу Толгой компанийн ээлжит нээлттэй мэдээллийн уулзалт -

Оюу Толгой компанийн Худалдан Авалтын газраас иргэд, албан байгууллагуудад зориулан сар бүр зохион явуулдаг ээлжит нээлттэй мэдээллийн уулзалтаа 2017 оны 10-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хот – Блю Скай тоуверт зохион байгуулах гэж байна. Та бүхэн оролцохыг хүсвэл доорхи хаягаар орж бүртгүүлнэ үү.

http://ot.mn/open-information-session/