Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Оюу толгой - Эрт, эдүгээ, ирээдүй тайлан

“Оюу толгой”-гоор овоглосон өнөр гэр бүлийг төлөөлөн “Оюу толгой: Эрт, эдүгээ, ирээдүй” хэмээх энэхүү бүтээлийг Танд өргөн барьж буйдаа бид баяртай байна.

“Оюу толгой” бол зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсад олборлох үйлдвэрлэлийн салбарт олон талаараа онцгой төсөл болохыг тус номонд харуулсан юм.
Монгол Улсын Засгийн газар, “Туркойз хилл ресурсэс”, “Рио Тинто” компани нарын байгуулсан гэрээнд суурилсан энэхүү төсөл нь дэлхийн гурав дахь том зэс үйлдвэрлэгч болохоор зорьж байна. “Оюу толгой” төсөл нь улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж, ойролцоогоор найман тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг Монгол Улсад зарцуулаад байна. Үүнээс 1.6 тэрбум ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хэлбэрээр улсад төлсөнөөр Монгол Улсын хамгийн том татвар төлөгчийн нэг болж байгаагаараа бид бүхэн бахархдаг.
Түүнчлэн, гэрээт байгууллагуудынхаа хамтаар “Оюу толгой” компани 16 мянга гаруй хүн ажиллуулж байгаагийн 94 хувь нь монгол ажилчид байна. Бидэнтэй хамтран ажилладаг 1,200 гаруй үндэсний компанийн нийт 45 мянга гаруй ажилчин мөн бидний ахиц дэвшилд өдөр тутам хувь нэмрээ оруулж байна.
Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй хэдий ч бид дэлхийн стандартыг хангаж, түүнийг давуулан биелүүлсэн гарамгай сайн үзүүлэлттэй ажиллаж байна. Бид байгаль орчны үзүүлэлтээрээ толгой цохиж, ус ашиглалт, дахин ашиглалтаараа салбартаа тэргүүлж байна. Орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр “Оюу толгой”-н гаргаж буй хүчин чармайлтыг, тэр дундаа ус, зам, эрүүл мэнд, мал, ан амьтны эрүүл мэнд болон бусад олон чиглэлийн үйл ажиллагааг олон улсад тэргүүлэх үзүүлэлттэй хэмээн үнэлж, орон нутгийн ард иргэдтэй түншийн харилцаа тогтоож чадсан гэж үздэг билээ.
Өнөөдрийн байдлаар манай төсөл Монгол Улсад хамгийн том хэмжээний үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд ирэх хэдэн арван жилийн туршид улс орны эдийн засгийн хөгжлийн үндэс суурь болох юм. “Оюу толгой”-н гэр бүлийн гишүүн бүр оруулж буй хувь нэмрээрээ бахархаж, бидний түүхийг бусдад дуулгахыг эрмэлзэж байна.
Энэхүү номонд бид “Оюу толгой” компанийн түүхийг, түүчээлэгч болсон эхлэлээс өнөөгийн гайхалтай үр дүнд хүрч, залгамж хойч үеийнхэндээ зориулан бидний бүтээж буй ирээдүйг өгүүлж буй билээ.
“Оюу толгой”-н талаар асуух Таны аливаа асуултад энэхүү ном хариулт өгч, “Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах” бидний эрхэм зорилгын элч болоход тань тус дөхөм болно хэмээн бид итгэж байна.
Танд аливаа асуулт, санал байвал бидэнд хандана уу. “Оюу толгой”-н бодит түүхийг олонд хүргэхэд тусалж дэмжихийг хүсье. Бид нэгэн бүлийн гишүүн бөгөөд ХАМТДАА амжилтад хүрэх билээ.

“Оюу толгой: Эрт, эдүгээ, ирээдүй” тайлантай энд дарж танилцана уу.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.