Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Оюу толгой 2017 оны 1 дүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

Монгол Улс, Улаанбаатар хот,

“Оюу толгой” компани 2017 оны 3 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

“Оюу толгой” компани 2017 оны эхний улиралд 90 хоногийн 79 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажиллав. 2017 оны 3 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон гурван сарын хугацаанд “Оюу толгой” компанийн 200’000 хүн цагт ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.42 байлаа.

2017 оны 1 дүгээр улирлын орлого 237.5 сая ам доллар буюу өмнөх 2016 оны 4 дүгээр улирлаас 5.7 хувиар их байсан нь зэсийн борлуулалтын дундаж үнэ өндөр байсан болон борлуулсан баяжмал дахь зэсийн хэмжээ их байсантай хамааралтай.

Гүний уурхайн хөндлөн нэвтрэлт, Босоо ам 2 болон 5-ын нэвтрэлт, туслах дэд бүтцийн болон налуу ам, үйлчилгээний порталын ажлууд 2017 оны 1 дүгээр улиралд ахицтай байв.

Гүний уурхайн өргөтгөлийн ажилд 2017 оны 1 дүгээр улиралд 136.4 сая ам.доллар зарцуулж, улирлын турш томоохон хэмжээний хэдэн гэрээ байгуулсны хамгийн том нь налуу нэвтрэлтийн материал зөөвөрлөх системийн гэрээ юм.

“Оюу толгой” компанийн баяжуулах үйлдвэр 2017 оны 1 дүгээр улиралд улирлын дээд амжилтыг тогтоон сайн гүйцэтгэлтэй ажилласан. Боловсруулсан хүдрийн хэмжээ 2017 оны 1 дүгээр улиралд 2016 оны 4 дүгээр улирлаас 2.7 хувиар өссөн. Мөн 1 дүгээр улиралд өдрийн дундаж боловсруулах хүдэр 112,100 тонн хүрсэн нь өмнөх оны 4 дүгээр улирлаас 5.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

“Оюу толгой” дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний 1/3-тэй тэнцэх хэмжээний буюу нэг тонн хүдэр боловсруулахад ердөө 0.4 м3 ус ашиглаж дэлхийн жишиг байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгасан. Мөн энэ хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 88.7 хувь байлаа

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу толгой компани энэ жилийн эхний улиралд амжилт дүүрэн ажиллалаа. Бид үйл ажиллагааны хэсгийн голлох хэсгүүдэд дээд амжилт тогтоон ажиллаж, гүний уурхайн төслөө ахицтай урагшлуулахын зэрэгцээ аюулгүй ажиллагааг үргэлжлүүлэн нэн тэргүүнд тавин ажилласан. Энэхүү амжилт нь 93 хувь нь Монголчуудаас бүрдсэн манай ажиллах хүчний ур чадварыг бодитоор харууллаа.” хэмээн онцоллоо.

“Бид орон нутгийн хөгжилд хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулж, Хамтын ажиллагааны гэрээний хоёр жилийн ойгоо хоёр томоохон үйл явдлын хамтаар тэмдэглэн өнгөрүүллээ. Ханбогд сумын цэвэр усан хангамжийн байгууламжийг нээн хүлээлгэн өгч, Сум дундын малын эрүүл мэндийн нэгдсэн төвийн шав тавилаа. Энэхүү хоёр байгууламж нь бүс нутагтаа төрөл салбартаа анхдагч бүтээн байгуулалт юм” хэмээн нэмж хэлэв.

2017 оны нэгдүгээр улиралд “Оюу толгой” компани дотоодын ханган нийлүүлэлт, үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, 75 сая ам долларыг үндэсний ханган нийлүүлэлтэд зарцуулжээ. Компани шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулах жил бүрийн Эрдэнийн Говь ёслолоо Өмнөговь аймагт зохион байгуулж, сар тутмын нээлттэй өдөрлөгөөрөө бизнесийн байгууллагуудтай харилцаагаа үргэлжлүүлсээр байна.

Туркойз Хилл “Оюу толгой”-г 2017 онд 130,000-аас 160,000 тонн баяжмал дахь зэс, 100,000-140,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна

“Оюу толгой”-н санхүүгийн гол үзүүлэлтүүд(*)

(Өөрөөр илэрхийлснээс бусад тохиолдолд сая ам.доллараар)

2016 оны 1-р улирал

2016 оны 2-р улирал

2016 оны 3-р улирал

2016 оны 4-р улирал

2017 оны 1-р улирал

2016 он бүтэн жилээр

Борлуулалтын орлого

422.7

329.7

226.3

224.6

237.5

1,203.3

Борлуулсан баяжмал (мянган тонноор)

213.1

227.4

206.2

181.9

190.2

828.6

Баяжмал дахь металлаас олсон орлого

Зэс

202.0

207.9

174.2

178.5

196.6

762.6

Алт

216.2

115.1

45.8

42.8

37.5

419.9

Мөнгө

4.5

6.7

6.3

3.3

3.4

20.8

Борлуулалтын өртөг

207.9

237.1

232.5

184.3

194.4

861.8

Үйлдвэрлэлийн өртөг, хүргэлтийн зардал

125.9

141.2

134.3

112.5

120.7

513.9

Элэгдэл хорогдол

82.0

95.9

88.5

79.5

78.3

345.9

Үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт

55.9

53.3

74.4

142.7

147.9

326.3

Гүний уурхай

22.6

36.5

46.7

121.0

136.4

226.8

Ил уурхай

33.3

16.8

27.7

21.7

11.5

99.5

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

22.7

18.5

13.9

13.0

14.3

68.1

Үйл ажиллагааны мөнгөн зардал

196.6

215.5

187.8

175.4

168.4

775.3

Нэгжид ноогдох үйл ажиллагааны нийт

зардал (1 доллар/ фунт зэс)

0.66

1.55

2.00

1.90

2.15

1.48

*- “Оюу толгой”-н санхүүгийн гол үзүүлэлтүүдийг Туркойз Хилл тайлагнасан. Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдагдсан аливаа санхүүгийн мэдээг Туркойз Хиллийн нэгтгэсэн санхүүгийн тайлан,эсвэл хамаарах хугацааны нэгтгэсэн тайлантай тулгаж ашиглана уу.

- Туркойз Хиллийн хэвлэлийн мэдээг эндээс үзнэ үү: http://www.turquoisehill.com/s/news_releases.asp?ReportID=789950

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.