Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” 2018 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа

  • Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн сайн гүйцэтгэл
  • Гүний уурхайн бүтээн байгуулалт амжилттай үргэлжлэн Босоо ам 5-ыг барьж дууслаа
  • Дэлхийн жишиг ус дахин ашиглалт, зохистой хэрэглээний үзүүлэлтүүдээ үргэлжлүүлэн бататгав
  • 99 сая ам.долларын татвар хураамж
  • 208 сая ам.долларын үндэсний худалдан авалт

Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” компани 2018 оны 6 дугаар сарын 30-наар дуусгавар болсон хоёрдугаар улирлын шинэчилсэн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа.

“Оюу толгой” компани 2018 оны хоёрдугаар улирлын 91 хоногийн 84 хоногт нь гэмтэл, бэртэлгүй ажиллав. 2018 оны эхний хагас жилийн байдлаар “Оюу толгой” компанийн 200,000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.19 байлаа.

“Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010-2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 1.6 тэрбум* орчим ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2018 оны эхний хоёр улиралд 99 сая ам.доллар төлсөн юм.

“Оюу толгой” компанийн ажиллах 15,000 хүрч, Монгол Улсад ажил олгогч хамгийн том хувийн хэвшлийн байгууллага болоод байна. Ажиллах хүчний 93 хувь нь монгол ажилчид бөгөөд үүнээс 20.1 хувийг Өмнөговь аймгийн иргэд, нийт ажиллах хүчний 52.6 хувийг гүний уурхайн ажилчид бүрдүүлж байна.

“Оюу толгой” дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний 1/3-тэй тэнцэх хэмжээний буюу нэг тонн хүдэр боловсруулахад ердөө 0.4 шоо метр ус ашиглаж, дэлхийн жишиг байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгав. Тус тайлант хугацаанд ус дахин ашиглалтын түвшин 88 хувь байлаа. Усны хэрэглээ болон нөөцийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Боловсрол, сургалт бол “Оюу толгой”-н үндсэн зорилтын нэгэн чухал хэсэг юм. Бид эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх гэсэн алсын хараагаа биелүүлэн ажиллаж 2018 оны 2 дугаар улиралд 264,822 хүн/цагийн сургалт хийж, 9,363 үндсэн болон гэрээт ажилчин хамрагдсан байна.

“Оюу толгой” компани 2018 оны эхний хоёр улиралд 675 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд тэдний 479 нь үндэсний компани бөгөөд Үйл ажиллагааны худалдан авалтын 79 хувийг эдгээр компаниудад зарцуулав. 2010-2018 оны хоёрдугаар улирал гэхэд үндэсний худалдан авалтад 2.5 тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 349 сая ам.доллар зарцуулсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн 2018 оны II улирлын гүйцэтгэлийн тойм мэдээг эндээс үзнэ үү.

2018 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлан

Тээрмийн ашиглалтын түвшин дээшилсэн, тэсэлгээний үйл ажиллагаа сайжирсантай холбоотойгоор боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 6.3 хувиар нэмэгдлээ. Хоёрдугаар улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх улирлаас 1.5 хувь нэмэгдсэн нь тээрмийн ашиглалтын түвшин дээшилсэн, 6 дугаар үе шатны хүдрийн нөөцийн агуулга харьцангуй бага байсантай тус тус холбоотой байв. Мөн хугацаанд алтны үйлдвэрлэл 19 хувиар нэмэгдсэн нь тээрмийн ашиглалтаас гадна 4А дугаар үе шатны хүдэр дэх агуулга, метал авалт нэмэгдсэнээс хамаарч байна. 2 дугаар улиралд хийсэн борлуулалт ложистикийн үйл ажиллагаа жигдэрч, 1 дүгээр улиралд давагдашгүй хүчин зүйлийн улмаас хуримтлагдсан баяжмалыг хэрэглэгчдэд хүргэсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн дүнтэй гарлаа.

Туркойз Хилл “Оюу толгой”-г 2018 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс, 240,000-280,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна. Өндөр хүчин чадал бүхий тэсэлгээний үр дүнгээс хамааран боловсруулсан хүдрийн хэмжээ 2018 оны эцэст 40 сая тонн хүрэх төлөвтэй байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалт

Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил ахицтай явж байгаа ба тавдугаар босоо амыг амжилттай барьж гүйцэтгэн төлөвлөгөөт гүн болох 1,178 метр, 6.7 метрийн өргөндхүрлээ. Тавдугаар босоо амын гүйцэтгэлтэй холбоотой агааржуулалт нэмэгдэн гүний уурхайн бүтээн байгуулалт улам идэвхжих төлөвлөгөөтэй байна. 2020 оны дунд үеэс анхны хүдрийг биетийг олборлон эхэлж 2021 оноос тогтвортой үйлдвэрлэл эхлэхээр төлөвлөж байна.

“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн мэдээ
Бүх мэдээ нь үйлдвэрлэл, борлуулалтыг бүрэн хэмжээнд тусгасан болно.

2017 оны 1-р улирал

2017 оны 2-р улирал

2017 оны 3-р улирал

2017 оны 4-р улирал

2018 оны 1-р улирал

2018 оны 2-р улирал

2017 оны бүтэн жил

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

24,333

25,193

27,466

28,929

23,131

22,792

105,921

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

10,087

9,637

10,615

10,838

9,561

10,164

41,177

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

Зэс (%)

0.51

0.51

0.48

0.53

0.51

0.48

0.51

Алт (г/т)

0.15

0.16

0.18

0.20

0.25

0.26

0.17

Мөнгө (г/т)

1.30

1.38

1.34

1.54

1.32

1.17

1.39

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

176.0

171.0

170.0

205.4

177.3

178.8

722.5

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

21.6

21.8

21.7

22.0

21.9

22.0

21.8

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 tonnes)

38.1

37.2

36.9

45.3

38.8

39.4

157.4

Алт (‘000 ounces)

25

24

31

35

42

50

114

Мөнгө (‘000 ounces)

215

236

239

285

221

225

974

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

190.2

182.0

176.6

175.5

163.1

220.0

724.3

Борлуулсан баяжмал дахь металлууд:

Зэс (‘000 tonnes)

39.5

37.3

36.9

35.7

34.3

46.1

149.3

Алт (‘000 ounces)

32

23

29

27

31

51

111

Мөнгө (‘000 ounces)

205

222

229

205

206

250

860

Металл авалт (%)

Зэс

74.9

74.6

73.5

78.0

79.5

79.7

75.4

Алт

48.8

47.7

51.2

50.5

55.0

59.8

49.7

Мөнгө

51.8

53.9

52.8

53.0

54.6

58.4

52.9

Туркойз Хиллийн хэвлэлийн мэдээг эндээс үзнэ үү.

* Энэхүү 1.9 тэрбум ам.долларын төлбөр нь Монгол улсын засгийн газарт төлсөн нийт төлбөрөөс засгийн газрын агентлагуудад төлсөн төрийн үйлчилгээний төлбөр болон компанийн ажилтнуудын цалингаас суутган тооцсон татвар, шимтгэлийг хасаж тооцсон болон үндэсний ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ-ыг оруулан тооцсон үнийн дүн болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.