Худалдан авалт

Полиуретан цавуу шахуургын операторын талбайн хяналт болон удирдан явуулах үйлчилгээ ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит туршлагатай компаниудыг “Полиуретан цавуу шахуургын операторын талбайн хяналт болон удирдан явуулах үйлчилгээ”үзүүлэх тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Ажлын цар хүрээний тухай:

  • Гүйцэтгэгч нь Оюу толгойн уурхайн талбайн Геотехникийн хэлтсийн шаардлагын дагуу Оюу толгойн гүний уурхайн доорх талбайнуудад полиуретан (шүвтэр цахиур) цавууг шахна.
  • Гүйцэтгэгч нь цавуу шахах шахуургын засвар үйлчилгээ хийхэд шаардагдах бүх зүйлсийг хангах ба нийлүүлэлтийн цар хүрээнд дурдсан бүх ажлуудыг гүйцэтгэхэд шаардагдах цавуун савлагаа, 220 бар-ын даацтай тэжээлийн хоолой гэх мэт бүх хэрэглэгдэхүүнүүдийг хангана.
  • Хөндлөн болон том малталтууд;
  • Босоо малталтууд (өгсүүмүүд);
  • Босоо амнууд;
  • Туузан дамжуургын налуу малталт ба налуу амны портал; болон
  • Компанийн төлөөлөгч шаардлагатай гэж үзсэн бусад газрууд.
  • Цавуу шахах үйлчилгээ үзүүлэгч нь даралтын даац тодорхойлогдсон тэжээгч хоолой, савлагаа гэх мэт цавуу шахалтад хэрэглэх материалуудын хэрэглээний урьдчилсан таамаг тооцоог гаргах, хянах үүрэгтэй. Үйлчилгээ үзүүлэгч нь үндсэндээ бүх хэрэглэх материалын хэрэгцээг хариуцан зохицуулна.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтад байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж, хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр "Оюу толгой" компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ОСИХ-ийн хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Сонирхсон ханган нийлүүлэгчид "Оюу" Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://oyu-supplierdatabase.ot.mn цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол болон/эсвэл Англи хэл дээр цахим хэлбэрээр OTUGRFxBox@ot.mn хаяг руу Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” -ийн Полиуретан цавуу шахуургын операторын талбайн хяналт болон удирдан явуулах үйлчилгээ ханган нийлүүлэх болон CW2116066 бүхий гарчигтайгаар 2019 оны 2-р сарын 6-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу, эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР